Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

МБСХ Багш, шүүгчдийн ээлжит конгресс тун амжилттай явагдаж өндөрлөлөө

Монгол улсад биеийн тамир, спорт үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Олимпийн Академи, МБСХ хамтран Бүжгийн спортын багш шүүгчдийн конгрессыг 6-р сарын 13-наас 14 хоног зохион байгуулж өнөөдөр өндөрлөлөө.

Аймаг орон нутагт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бүжгийн спортын багш дасгалжуулагчдыг бэлтгэх, бүжгийн спортын холбоодыг байгуулах, 2012 онд зохион байгуулагдах Монголын Бүх Ард Түмний Спортын Наадамд оролцох орон нутгуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан уг конгресст аймаг бүрээс хамрагдсан нэг багшийн сургалтын зардлыг ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас даав.
 
Сургалтанд нийслэл Улаанбаатар, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод аймгуудын багш нар хамрагдсан байна. Шинэхэн багш нарт биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжууд, бүжгийн онол, сурганы хичээлүүд, Стандартын ба Латин-Америкийн бүжгийн техник, сонгодог бүжгийн хичээлүүд орсон ба хичээлийг БТСГ-ын мэргэжилтнүүд, МҮОА-ын эрдэмтэн, Олимпийн медальтнууд, МБСХ-ны багш дасгалжуулагчид заав. Сурсан мэдсэнээ бататган 6-р сарын 27-ны өдөр шалгалтаа өглөө. Шалгалтанд багш нар бүгд шалгалтаа амжилттай өгсөн ба өндөр оноо авсан 4 багш шинээр шүүгчийн болзол хангасан байна.
 
Өнөөдөр багш, шүүгчдийн конгрессын лиценз олгох ёслол болж ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МБСХ-ны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ч.Бат, МБСХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Жаргалсайхан нар хүрэлцэн ирж лицензийг гардуулж, шинэхэн багш нартаа аймаг орон нутагтаа бүжгийн спортын хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүслээ.

Үзсэн: 911  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
02:17:27