Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Цэнгээнт бүжигт оруулсан хувь нэмэрийг үнэлэв

МБСХ-ны Мэргэжлийн хэлтсийн захирал Д.Батсайханыг Монгол улсын төр засгаас үнэлж МУ-ын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.

Д.Батсайхан нь Монгол улсад хамгийн анх цэнгээнт бүжгээр магистрын зэрэг хамгаалсан хүн бөгөөд Соёлын дээд сургууль, МУБИС-д цэнгээнт бүжгийн багшаар ажилладаг. Тэрээр 2010 оны ДАШ Латины формейш тэмцээнд анх удаа эх орноо төлөөлж "Стар" хамтлагийг дасгалжуулан оролцуулж 10-р байранд оруулсан гавъяатай юм. Одоо Монгол улсад мэргэжлийн бүжгийн спортын суурийг тавьж, хөгжүүлэх их үйлсийг эхлүүлэхээр ажиллаж байна.
 
Энэ шагнал бол түүний ирээдүйд бүтээн босгох их үйлсэд урам зориг нэмсэн цагаа олсон шагнал боллоо. Батсайхан багшдаа ажлын амжилт, эх орондоо улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.

Үзсэн: 1445  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!