Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Туршлага солилцсон зуны сургалт

Бүжгийн спортын энэ зуны сургалт 8-р сарын 7-ноос 14-ний өдрүүдэд урьд жилүүдийн адил Булган аймгийн Хялганат тосгонд байрлах "Найрамдлын эрдэнэс" зусланд явагдаж УБ, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ (Зүүнхараа хот) аймгуудын 200 гаруй хүүхэд хамрагдав. Нэгэнт "Эрдэнэт" үйлдвэрийн харъяа болохоор хоол хүнс элбэг дэлбэг, амтлаг, байр сав тухтай дулаан.

Сургалт үндсэндээ хүүхдийн ба шүүгчдийн гэсэн хоёр чиглэлээр явагдлаа. Хүүхдүүдийн сургалтыг анхан, дунд, гүнзгий түвшинд зохион байгуулсан ба дараа нь сурсан бүжгүүдээр нь тэмцээнийг анхан болон зэрэглэлийн түвшнүүдэд зохион байгуулав.
 
Шүүгчдийн сургалтанд МБСХ-ны лицензтэй шүүгчид хамрагдаж шүүгчийн зэргээ ахиулснаас гадна шинээр шүүгчийн эрхээ авч байгаа шүүчид даалгавар ёсоор хамрагдаж шүүгчийн эрхээ баталгаажуулав. Сургалтаас гадна хүүхдүүдийн дунд алтан микрофон, хөгжилтэй буухиа, хөл бөмбөг, сагсан бөмбөг, хөгжилтэй гар бөмбөгийн тэмцээнүүд гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулж шилдгүүдийг шагнаж урамшуулсан байна. Хамгийн гол зүйл нь аймаг аймгаас ирсэн багш, шүүгчид бие биеэсээ туршлага судалсан, хүүхдүүд нь эвсэж нөхөрлөсөн арга хэмжээ болов. 7 хоног зуусах үеэр бүх хүмүүс дахиад нэг 3 хоносон бол ч сайхан л байлаа гэдэг үгс гарч байснаас харахад ямаршуу хэмжээний амралт болсныг төсөөлөхөд амархан биз ээ.
 
Зуслангийн үеэр "Номин" телевиз ирж сурвалжлага авсан ба удахгүй бүрэн хэмжээний нэвтрүүлэг хийж эфирт цацах болно. Та бүхэн зураг сонирхоно уу.

Үзсэн: 1603  |   0   1 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!