Дэлхийн Бүжгийн Спортын Холбооноос 2011 оны 11-р сарын 26-ны өдөр Германы Брауншвейг хотноо 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах стандартын бүжгийн формейшн (хамтлагийн) тэмцээнийг зохион байгууллаа. ДАШТ-нд Герман, Польш, ОХУ, Белорусс, Словак, Чех, Унгар, Монгол, Нидерланд, Румын, Бельги, Унгарын 19 хамтлаг оролцож өрсөлдөв.
Нийт орж байгаа 19 хамтлаг эхний шатанд өрсөлдөж, 14 хамтлаг хагас финалд шалгарч цааш өрсөлдсөн байна. Финалд 6 хамтлаг үлдэж өрсөлдсөнөөс 2011 оны Дэлхийн аваргаар Германы Braunschweiger TSC шалгарч, 2-р байранд Польшийн ST Lotus, Jantar Elblag, 3-р байранд ОХУ-ын Vera, Tyumen, 4-р байранд Германы 1. TC Ludwigsburg, 5-р байранд ОХУ-ын Impuls, Chelyabinsk, 6-р байранд Белоруссын Univers Minsk хамтлагууд оржээ.
Манай улсыг төлөөлөн оролцсон "Улаан сарнай" хамтлагийн хувьд (дасгалжуулагч Б.Номингэрэл) бүжгийн спорт өндөр хөгжсөн орнуудын хамтлагуудтай өрсөлдсөн хэдий ч эхний шатандаа амжилттай бүжиглэн хагас финалд шигшигдэж, дахин өрсөлдөн 10-р байранд орсон байна. Энэ бол Монголчуудын түүхэнд ДАШ Стандартын формейшн тэмцээнд урьд үзүүлж байгаагүй өндөр амжилт юм. "Улаан сарнай" хамтлагтаа цааш цаашдаа бэлтгэлээ сайн хийж, бүжгийн спортод улам улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Доорхи хүснэгтээс тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.worlddancesport.org, www.dancesportevents.com сайтнуудаас үзнэ үү.
Rank |
team |
Country |
1. |
Germany |
|
2. - 3. |
Poland |
|
2. - 3. |
Russian Federation |
|
4. |
Germany |
|
5. |
Russian Federation |
|
6. |
Belarus |
|
7. |
Slovakia |
|
8. - 9. |
Czech Republic |
|
8. - 9. |
Hungary |
|
10. - 14. |
Mongolia |
|
10. - 14. |
Netherlands |
|
10. - 14. |
Poland |
|
10. - 14. |
Romania |
|
10. - 14. |
Slovakia |
|
15. |
Netherlands |
|
16. |
Belarus |
|
17. - 19. |
Belgium |
|
17. - 19. |
Czech Republic |
|
17. - 19. |
Hungary |