Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

2011 МБСХ Монгол улсын АШТ

Өчигдөр спортын төв ордонд Бүжгийн спортын 2011 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, МБСХ-ноос зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ хосын латин, стандартын бүжгийн тэмцээн, формейшн хамтлагуудын латин, стандартын бүжгийн тэмцээн гэсэн төрлөөр зохион байгуулагдав.

Насанд хүрэгчдийн Латины финалд байр эзэлсэн байдлыг танилцуулбал "Лайн оф данс" клубын Г.Тамир, М.Үүрийнцолмон 2011 оны Латины аварга болж, "Улаан сарнай" клубын Б.Содмягмар, Б.Тамир, "Лайн оф данс" клубын Т.Тэмүүжин, Б.Онондарь нар 2.3-р байр, "Мүүн" клубын Б.Энхтөр, Э.Саруулзаяа, "Лайн оф данс" клубын Д.Дөлгөөн, Я.Одончимэг, "Мэйжик данс" клубын О.Ганбаяр, Х.Тамиртуяа нар 4,5,6-р байрыг эзэллээ.
 
Стандартын тэмцээний финалд байр эзэлсэн дарааллыг танилцуулбал  "Лайн оф данс" клубын Г.Тамир, М.Үүрийнцолмон 2011 оны Стандартын аварга болж, "Лайн оф данс" клубын Т.Тэмүүжин, Б.Онондарь, "Виктори" клубын С.Батхүрэл, Б.Уянга нар 2,3-р байр, "Лайн оф данс" клубын Г.Сүрэнжав, Ц.Лхагвасүрэн, "Мэйжик данс" клубын О.Ганбаяр, Х.Тамиртуяа, "Фламенко" клубын Б.Нямдорж, С.Болорцэцэг нар 4,5,6-р байрыг эзэлсэн.
 
Латины формейшнд "Стар" хамтлаг түрүүлж, Дархан-уул аймгийн "Алтан бүжиг" хамтлаг 2-р, Орхон аймгийн "Оддын гялбаа" хамтлаг 3-р байр эзэлсэн бол  Стандартын формейшнд "Улаан сарнай" хамтлаг түрүүлж, "Хатан туул" хамтлаг 2-р байр, "Оддын гялбаа" хамтлаг 3-р байр эзэлсэн байна. Энд  "Улаан сарнай" ба "Хатан туул" хамтлагуудын хооронд маш ширүүн өрсөлдөөн болсныг дурьдах хэрэгтэй гэж бодож байна.
 
Тэмцээний дараа БТСГ-ын хурлын зааланд Инчеоны бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч хадагтай Ким Ми Хеонг манай тамирчид, багш дасгалжуулагчидтай семинар хийж, латин ба стандартын бүжгүүдийн тухай асуултанд хариулж ярилцлага хийлээ.
 

Үзсэн: 2924  |   2   2 0
 :
2012-04-24 12:30:36
Тийм ээ сайхан тэмцээ болсон.
Зочин:
2012-03-02 11:02:54
Сайхан тэмцээн
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!