Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

2011 оны Монголын спортын шилдэг холбоо

Монголын Үндэсний Олимпийн Хорооны оны шидгүүдийг тодруулж, тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол 2011 оны 12-р сарын 19-нд Улаанбаатар хотноо боллоо. Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналаар оны шилдгүүдийг тодруулдаг билээ.

МБСХ-ноос ерөнхийлөгч Ч.Бат, ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуяг нар "Бөртэ чоно-2011" ёслолын ажиллагаанд оролцов. Оны шилдэг спортын холбооны нэрийг дуудах цаг ирж хөтлөгч хамгийн түрүүнд "2011 оны шилдэг спортын холбоо Монголын Бүжгийн Спортын Холбоо" гэж зарлахад манай удирдлагууд чихэндээ итгээгүй гэдэг.

2011 онд МБСХ-ны тэргүүлэгчид холбоог сайн удирдлагаар хангаж, улсын хэмжээний 18, түүний 2 тэмцээнийг Дорнод, Өвөрхангай аймгуудад амжилттай зохион байгуулсан, Монголын Хүүхдийн Спортын Наадмын бүжгийн спортын тэмцээнийг зохион байгуулсан, Багш шүүгчдийн конгрессыг нийслэл, 15 аймгийн багш нарын дунд зохион байгуулсан, "Улаан сарнай", "Стар" хамтлагууд Дэлхийн аварга шалгаруулах формейшнд хагас финалд шалгарсан, БНСУ-ын Инчеоны бүжгийн спортын холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан зэрэг олон ажлыг өндөр хэмжээнд зохион байгуулсан бмлээ. Ялангуяа "Улаан сарнай" хамтлагийн ДАШТ-нд 10-р байр эзлэх үед Дэлхийн бүжгийн спортын холбооны вэб хуудсанд Монголын далбааг мандуулж ДАШ формейшнд Монголын багууд хүч түрэн орж ирлээ гэсэн утгатай мэдээлэл нийтлэгдсэн билээ.

Оны сүүлээр МБСХ-ны шинэ жилийн арга хэмжээг "Улаан сарнай" хамтлагаас зохион байгуулж, түүн дээр ерөнхийлөгч Ч.Бат бүжгийн спортын тэмцээний зориулалтын паркетан шалны асуудлыг 2012 ондоо багтаан шийдвэрлэх, мөн бүжгийн спортын ордны газрын асуудлыг шийдвэрлэх баяртай мэдээ дуулгасан юм. Бүжгийн спортынхондоо 2012 ондоо улам эрчтэй ажиллахыг хүсэн ерөөе.

Үзсэн: 1264  |   1   1 0
 :
2012-04-24 12:29:49
Бүжгийн спортынхонд улан их амжилтыг хүсье.
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
02:08:02