Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

2012 МБСХ Ерөнхий чуулган

МБСХ-ны удирдах дээд байгууллага Ерөнхий чуулганы ээлжит хуралдаан 2012 оны 4-р сарын 20-ны өдөр УБ хотод БТСГ-ын хурлын зааланд хуралдлаа.

Ерөнхий чуулганаар МБСХ-ны Дүрэмд МБСХ-ны удирдлага ба бүтцийг өөрчлөх талаар нэмэлт, өөрчлөлт, холбооны Санхүүгийн журамд өөрчлөлт оруулав. Санхүүгийн журамд клубууд жил бүрийн татварыг МБСХ-д өгдөг байсныг болиулж УБ хотын болон аймгуудынхаа БСХ-дод өгдөг болгож өөрчилсөн байна. Үүнтэй холбогдуулан аймгуудын гишүүн клубууд зөвхөн өөрийн аймгийнхаа БСХ-гоор дамжуулан МБСХ-той харилцахаар боллоо.

Чуулганаас МБСХ-ны Дүрэмд өөрчлөлт оруулсантай холбогдуулан МБСХ-ны Гүйцэтгэх зөвлөлийг байгуулжээ. Гүйцэтгэх зөвлөлийг МБСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах бөгөөд гишүүд нь Спорт-техникийн комисс, Гишүүнчлэлийн комисс, Сахилгын комисс, Шүүгчдийн зөвлөл, Багш-дасгалжуулагчдын зөвлөл, Тамирчдын зөвлөл, Арбитрын комисс, Гадаад харилцааны комисс, Санхүү-маркетингийн комисс, Тамирчдын эрүүл мэнд, допингийн комиссын дарга нар байх юм. Гүйцэтгэх зөвлөлийн ажлаа явуулах хэлбэр нь Гүйцэтгэх зөвлөлийн хурал болно.

Мөн Ерөнхий чуулганаар томоохон бизнесмэн, улс төр, хэвлэлийнхнээс бүрдсэн МБСХ-ны Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгосон байна.

Үзсэн: 1568  |   1   1 0
 :
2012-04-24 12:28:34
Та бүгдэд амжилт хүсье.
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!