Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

МБСХ-ны шүүгчдийн сургалт эхлэх гэж байна

МБСХ-оос уламжлал болгон зохион байгуулдаг шүүгчдийн сургалт эхлэх гэж байна. Сургалт 2012 оны 08-р сарын 11-ний өдрийн 09 цагаас 3 хоногийн турш үргэлжилнэ. 

Сургалтанд хамрагдсанаар МБСХ шүүгчийн эрхээ сэргээх бөгөөд энэ сургалтанд хамрагдаагүй шүүгчид дараагийн сургалтанд хамрагдах хүртлээ шүүгчийн эрх нь хязгаарлагдана. Шинээр шүүгчийн эрх авах хүсэлтэй хүмүүс өмнө нь МБСХ-оос зохион байгуулсан аливаа тэмцээн уралдаанд тамирчид бэлтгэн оруулсан байх шаардлагатай.

МБСХ Шүүгчдийн коллегийн журамд зааснаар шүүгч хүн тэмцээнд тамирчин бэлтгэж өөрийгөө тасралтгүй сайжруулж байх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй зарим шүүгчдийг энэ удаагийн сургалтанд оролцуулахгүй болно. Харин С.Ууганбаяр (Өмнөговь), Н.Алтанцэцэг (Дорнод), Х.Тэмүүлэн (Дархан-Уул) нарын дасгалжуулагчдыг шүүгчдийн сургалтанд хамрагдахыг хүсч байна.

Жич: Шүүгчийн сургалтын хаалтын үеэр МБСХ онц хурлыг зарлаж байна. Хурлаар МБСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль явагдана. Мөн цаашдаа төр засаг, тэр дундаа "... ... спортын яамтай" хэрхэн харилцах, Монголын бүжгийн спортын цаашдын хөгжлийн бодлогыг хэлэлцэнэ

 

Холбоо барих:

МБСХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга Д.Ганцог /99185381/ 

 

МБСХолбоо

Үзсэн: 1545  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!