Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 15 кампанит ажлын нэг бол "Эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөн" хэмээх ажил юм.
Уг ажлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа байгууллагын нэг бол Монголын Үндэсний олон нийтийн телевиз бөгөөд телевизээс долоо хоног болгоны бямба гараг бүр "Эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөн" нэртэй "Talk show" нэвтрүүлгийг шууд дамжуулан үзэгч олон түмэндээ хүргэдэг юм байна.
Тус нэвтрүүлэгт эрүүл хооллолт болон идэвхитэй хөдөлгөөний талаар нийтэд сурталчилж, зөвлөгөө өгөн тэднийг уриалан дуудах зорилготой байгууллага, хувь хүмүүс уригдан оролцдог бөгөөд өнгөрсөн бямба гарагийн дугаараар бүжгийн спортынхон болон бүжиг сонирхогчид оролцож бүжиг хүний амьдрал болоод эрүүл мэндэд хэрхэн ач тусаа үзүүлдэг талаар ярилцлаа.
Нэвтрүүлэгт Монголын бүжгийн спортын холбоо, Монголын нийтийн бүжгийн холбоо, Чөлөөт латин бүжгийн холбоо болон Улаанбаатар салса бүлгийн гишүүд дэмжигчид оролцлоо.