Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

БНСУ-ын Инчеон хотод бүжгийн спортын нөхөрсөг тэмцээн болно

2013.04.06-09 хооронд БНСУ-ын Инчеон хотод болох Спорт бүжгийн нөхөрсөг тэмцээнд оролцох сонирхолтой баг тамирчид холбоо барина уу?

БНСУ-аас Монгол Улсад суугаа өргөмжит консул ноён Кан Сол Ил, БНСУ-ын Инчеон хотын Бүжгийн Спортын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Миун Ким нарт хүсэлт тавьснаар манай тамирчид багш дасгалжуулагч нарт нэг өдрийн СУРГАЛТ, семинар явуулахаар тохиролцлоо. Цаашид ч хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, багш дасгалжуулагч нарыг бэлтгэх сургалтуудыг явуулахаар тохирлоо.


Мөн Монгол улсад суугаа өргөмжит консулаас Монголын тамирчдын Солонгос дахь бүх зардлыг гаргах болсоныг дуулгахад таатай байна.

  • Тэмцээн 2013.04.07-ны өдөр 10:00 цагт Инчеон хотын Тувон спорт зааланд болно.
  • 2013.04.06 Инчеон хотод бууж буудалд байрлана.
  • 2013.04.07-ны өдөр 10:00 цагт тэмцээн эхлэн энэ өдрөө тэмцээн өндөрлөнө. 
  • 2013.04.08 Инчеон хотоор аялах өдөр
  • 2013.04.09 буцна.

Манай тамирчдаас гарах зардал: 2 талын онгоцны зардал буюу 560.000-690.000 орчим төгрөг болно.


МБСХ нийт гишүүддээ адил тэгш эрхтэйгээр нээлттэй үйлчлэх тул оролцохыг хүссэн гишүүд холбоо бариарай.
Багш дасгалжуулагч, тамирчид мэдүүлэг оролцох хүсэлтээ маргаашийн дотор буюу 2013.03.12-ны дотор 88114818 дугаарын утсаар холбогдон мэдэгдэнэ үү. Мөн лавлах зүйл байвал дээрх утсаар холбогдоно уу.


Хүндэтгэсэн:Монголын Бүжгийн Спортын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга: Б.Уранжаргал

Үзсэн: 2605  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
02:09:43