Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Багш дасгалжуулагчийн сургалт-2015

 

  МБСХ-ны багш дасгалжуулагчийн лиценз олгох ээлжит сургалт 2015 оны 1-р сарын 18-наас 25-ны хооронд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус сургалтанд Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгууд болон Улаанбаатар хотын багш дасгалжуулагчид хамрагдаж 7 хоногийн хугацаанд анхан болон ахисан түвшний бүжгийн спортын техник, заах арга зүйд суралцлаа.

 Тус сургалтын туршид багш  дасгалжуулагч бүжгийн  спортын техник, арга зүйд  суралцахаас гадна  дасгалжуулалтын онол арга  зүй, бие бялдрын хөгжлийн  онол арга зүй, спортын  сэтгэл зүй, багш дасгалжуулагчид, тамирчдын ёс зүй, хөгжмийн онол,  био механик зэрэг лекц, практик хичээлүүдэд суралцсанаараа онцлог байлаа. Дээрх хичээлүүдийг ЭМСЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төв, МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургууль, МУБИС-ийн СӨБС-ийн багш нар заасан юм. 

Үзсэн: 1452  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
12:24:48