Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Бүжгийн спортын сургалт

Монголын бүжгийн спортын холбоо нийт гишүүддээ болон бүжгийн спортоор сонирхон хичээллэгчиддээ зориулан нэгэн сургалтыг тун удахгүй зохион байгуулах гэж байна. 

Энэ удаагийн сургалтын онцлог нь Дэлхийн бүжгийн спортын холбоо (ДБСХ)-ны "Техникийн ном", шинэ шүүлтийн системд суурилж байгаа бөгөөд Стандартын бүжгүүд болох Удаан вальс, Танго, Венийн вальс, Удаан фокстрот, Хурдан фокстрот бүжгүүдийн алт, мөнгө, хүрэл түвшний фигуруудыг бүрэн дүүрэн эзэмших боломжоор хангах юм. 

Сургалтын удирдагч багшаар ДБСХ-ны шүүгч, шалгагч, ОХУ-ын мэргэжилтэн Андрей Ермаков уригдан ажиллах бөгөөд 2017 оны 8-р сарын 17-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. 

Бүжгийн спортын шүүгчид,  дасгалжуулагчид, насанд хүрэгчдийн насны ангиллын тамирчид, бүжгийн мэргэжлийн багш нар болон сонирхогчид хамрагдах бүрэн боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 8808-7418, 9918-5381 дугаарын утсаар лавлана уу. 

 

Сургалтын хөтөлбөрийг татаж авах                                                     


Үзсэн: 3700  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!