Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Стандартын бүжгийн сургалт

 

Монголын бүжгийн спортын холбоо Дэлхийн бүжгийн спортын холбооны сургалтын хөтөлбөр, абсолют шүүлтийн системд суурилсан шүүгчид, дасгалжуулагчид, тамирчдад зориулсан 48 цагийн цогц сургалтыг 2017.08.17-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. 

 

Тус сургалтын удирдагч багшаар Дэлхийн бүжгийн спортын холбооны шүүгч, шалгагч Оросын холбооны улсын мэргэжилтэн Андрей Ермаков ажилласан билээ. 

 

Уг сургалт нь дасгалжуулагчдийн 39 цагийн хичээл, шүүгчдийн 3 цагийн хичээл, тамирчдын 3 цагийн хичээлүүдээс бүрдсэн юм. 

 

Шүүгчид: 

Шүүлтийн "Скейтинг" систем, Шүүлтийн "Абсолют" системийн хоорондын ялгаа ба, шүүлтийн шалгуур үзүүлэлтүүд, шалгуур үзүүлэлтийн үндсэн чанарууд болон шүүгчдийн ёс суртахууны хэм хэмжээний тухай ойлголтуудад,  

Дасгалжуулагчид:

Стандартын бүжгүүдийн үндсэн техникийг Дэлхийн бүжгийн спортын холбооны гарын авлагуудад тулгуурлан, сургалтын хөтөлбөрт багтсан Алт, Мөнгө, Хүрэл медалийн фигуруудад

Тамирчид: 

Танго, Удаан фокстрот, Хурдан фокстрот бүжгүүдийн фигурууд болон шинэ вариацуудад суралцсан болно. 

 

Монголын бүжгийн спортын гишүүдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, Монголын бүжгийн спортын нэгэн томоохон цогц сургалт байлаа. 

                                       

Үзсэн: 103  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2017. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™