Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Тэмцээн дээр биеэ хэрхэн авч явах вэ? (Эцэг эхчүүдэд зөвлөх нь)
Тэмцээний өмнө:
• Урьд орой нь хувцсаа цэвэрлэж, индүүднэ.
• Үсээ засуул.
• Үсний лак, косметик, будгаа мартаж болохгүй.
• Бүжгийн гутлаа нааж, цэвэрлэ.
• Зэрэглэлийн дэвтрээ авсан эсэхээ шалга.
• Уух унд, хавчуургатай талхаа мартуузай.
• Үсний засалтаа хий (гэхдээ гэртээ!), харин тэмцээн дээр зөвхөн янзал.
• Хэрвээ та тэмцээнд дасгалжуулагчаа авч явахаар бол түүний унааны зардал, хоол унд, заалан руу орох билетийг нь авч өгөх хэрэгтэй. Учир нь дасгалжуулагч тэмцээн дээр байна гэдэг нь чиний төлөө ажиллаж байна гэсэн үг.


Тэмцээн дээр:
• Тэмцээн эхлэхээс 1-1.5 цагийн өмнө очсон байна.
• Бие биеэдээ туслаж дэмжихийн тулд тэмцээнд оролцож байгаа клубынхаа бүхий л гишүүдтэйгээ ойр бай.
• Заалыг тэмцээн эхлэхээс өмнө бүхэлд нь ажигла.
• Бүргэлээ хийлгэ.
• Тэмцээний хуваарийг харж, хэнийг ямар гаралт дээр гарахыг нь мэдэж ав.
• Тэмцээнээс хэдэн минутын өмнө тамирчдыг биеэ халаахыг шаардах.
• Энэ үед хүүхдүүд хостойгоо барьж хийж байгаа эсэхэд хяналт тавь.
• Тэмцээний дараа хүүхдүүд эцэг, эхчүүд рүүгээ биш харин дасгалжуулагч руугаа очих ёстой.
• Гаралт руу анхаарлаа хандуул. Тухайн хүүхэд аль бүжиг дээр хэдийд гарахыг сайн хэлж өг.
• Хэрвээ өөрийн гаралтан дээрээ гараагүй бол дараагийн гаралтан дээр гар.
• Хэрвээ чи латин, стандарт төрөлд нэгэн зэрэг өрсөлдөх тэмцээнд оролцож байгаа бол квикстеп бүжгийн дараа шууд гутлаа сольж, зангиагаа ав.
• Өөрийн хосуудад өгсөн үнэлгээг бичиж ав эсвэл үнэлгээний хуудсыг худалдаж ав. Учир нь энэ нь дасгалжуулагчид хосууддаа дүн шинжилгээ хийх, дараагийн тэмцээнд бэлдэхэд тус болно.
• Хэрвээ чамд ойлгомжгүй үнэлгээ тавьсан бол бүх мэдээлэл, Ерөнхий шүүгч болон зохион байгуулагчийн нэрийг тэмдэглэн авч дасгалжуулагчдаа үлдээ. Тэр үүнийг шаардлагатай гэж үзвэл мөн л адил нягтлах болно.

Ямар ч тохиолдолд байж болохгүй зүйлс:

• Хүүхдүүдэд "Гараа барь", "Хөнгөн бүжиглэ", "Инээмсэглэ" мэтийн зөвөлгөөг өгөх. Дасгалжуулалтан дээр хийгдээгүй зүйлс тэмцээн дээр засагдахгүйг анхаар.
• Бүжгийн хувцас эсвэл үс засалтаасаа урам хугарч болохгүй.
• Муу бүжиглэсэн хүүхдийг харааж загнах. Нэгэнт бүжиглээд дууссан бол юуг ч өөрчилж чадахгүй.
• Өөрийнхөө хүүхдийн партнерыг шүүмжлэх.
• Шүүгчдийн тухай өөрийн бодлоо бусдад дуулдахаар хэлэх.
• Өрсөлдөгчид болон тэдний эцэг эхчүүдийн ярьж байгаа зөвөлгөө, магтаал, муулсан үгсийг сонсох.
• Тэмцээний үр дүнгээс шалтгаалж Ерөнхий шүүгчид хандах. Ерөнхий шүүгч Хувцаслалтын дүрэм, Хөдөлгөөний дүрэм_ аяны үргэлжлэх хугацаа, шүүгчид согтуугаар паркетан дээр гарч ирэх зэргийг ажиглаж хянадаг. Түүнд зарга мэдүүлэх хэрэггүй, юу ч хийж чадахгүй. 

Болох зүйлс:
• Өөрийн клуб нэгт нөхдөө дэмжиж чанга хашгирах, алга таших.
• Хүүхдүүдэд сэтгэл сэргээх зүйлс хэлэх.

Үзүүлбэрийн дараа:
Хэрвээ танай хүү 1-р байр эзлээгүй, энэ тэмцээний аварга болоогүй бол үүнийг битгий эмгэнэлт байдал болго. Харин түүнийг өөр үр дүнгээр нь урамшуул.

Санаж явах зүйлс:
• Тэмцээн бараг долоо хоног бүр болдог.
• Хүүхэд амжилтгүй оролцсон байдалдаа эцэг эхчүүдээс илүү тайван ханддаг.
• Дасгалжуулагч бас амжилтгүй оролцсоныг ойлгодог.
• Тэмцээн бүр бэлтгэлжилтийнхээ үр дүнгээр бүтэн сарын бэлтгэлтэй тэнцдэг. Үүнд л тэмцээний үндсэн ашиг тус оршдог.
• Клуб хоорондын тэмцээн бол бэлтгэлийн түвшин, сэтгэл зүйн тогтвортой байдал зэргийн бэлтгэл болдог. Хүүхдийн бодит түвшинг хотын АШТ, бүс, улсын АШТ-үүд дээр өөр шүүгчид шүүнэ.
• "Чагт" бүр нь тухайн шүүгч танай хосыг дараагийн тэмцээн дээр харахыг хүсч байна гэсэн үг.
• Танай хүүхдийн өрсөлдөгчид бас л бэлтгэл хийж ялахыг хүсч байгаа. Бүжигчид маш олон, харин 1-р байр ганцхан.
• Танай хүүхдийн амжилт нь зөвхөн тэд бэлтгэл дээр хэрхэн ажиллаж, та түүнийг хэрхэн дэмжиж байгаагаас хамаарна. Дасгалжуулагч харин зөвхөн туслаж л чадна.

Үзсэн: 1749  |  5 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
21:53:40