Бүжгийн тэмцээний үеэр үзэгчид болон тэмцээнд оролцогчдын аль аль нь "Хосуудыг үнэлэх шүүгчдийн үнэлгээнд ямар факторууд нөлөөлдөг вэ?" гэсэн асуултыг асууцгаадаг. Шүүгч хүн үнэндээ ноогдсон богинохон хугацаанд ганцаараа нэгэн зэрэг 6 хосыг шүүх нь амаргүй хэрэг юм. Тиймээс ч шүүгчид хос бүрийг бусадтай нь харьцуулахдаа өөрт төрсөн сэтгэгдэлдээ найдах хэрэгтэй болдог.
Бүжгийн бүхий л зэрэглэлийн тэмцээнийг шүүдэг туршлагатай шүүгчид богино хугацаанд доорхи факторуудыг хамтад нь дүгнэж чаддаг:
1. Төрх байдал (posture) бол хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бөгөөд сайхан төрх байдал нь бүжигчинг дэгжин, өөртөө итгэлтэй болгон харагдуулдаг. Энэ нь тэнцвэр, өөрийгөө хянах чадварыг сайжруулан, зөөлөн бүжгүүд дээр таны партнерт өөрийн чинь биед наалдан дагах боломжийг олгодог байна. Тухайн хосын тэмцээний үр дүн төрх байдлын алдаанаас шууд хамаарна. Ийм учраас "Төрх байдлын зарчмуудаар шургуу хичээллэх нь төгс төгөлдөр болох найдвар төрүүлдэг" гэсэн үг гарсан байна.
2. Хөгжмийн хэмнэл (timing) -Аливаа хос хөгжмийн аятай нэгэн зэрэг зохицож бүжиглэхгүй байх нь бусад тал дээр мөн л ялж чадахгүйг илтгэнэ. Хөгжим бол хаан юм.
3. Шугам (line) -Энд бие толгойн оройноос хөлийн хуруу хүртэл сунасан байдалтай байх тухай ойлгож болно. Сэтгэл татам сайхан харагдах шулуун ба муруйсан шугам нь хөдөлгөөний хэв загварыг сайхан харагдуулдаг.
4. Барилт (hold) -Бүжгийн Хаалттай байрлалаар бүжиглэх үед гарах биеийн хэсгүүдийн алдаатай байрлал нь тухайн хосын бэлтгэл муутайг шууд илтгэнэ. Жишээлбэл: Эрэгтэйн гарын шугам тохойноос тохой хүртэл тасралтгүй байх ёстой. Мөн эрэгтэй эмэгтэйн гарнуудын тэгшхэмт байдал хамтдаа тойрог үүсгэнэ. Хосуудын харагдах байдал үргэлж тааламжтай байх ёстой.
5. Тэнцвэр (poise) -Дөлгөөн зөөлөн бүжгүүдэд эмэгтэй биеэ дээш болон зүүн тийш гадагш эрэгтэйн баруун гар тал руу сунгах ба энэ үед тэнцвэрээ хадгалан, эрэгтэйтэй наалдан, үзэгчид рүү хандан бүжиглэх ёстой.
6. Хамт байдал (togetherness) -Хоёр хүний биеийн жин нэгдмэл болох үед удирдах болон дагах явц хялбар болж, эрэгтэй эмэгтэй бүжигчны хөдөлгөөн бие биетэйгээ бүрмөсөн ижилсэж давхцана (синхронизаци).
7. Удирдах ба дагах (lead and follow) -Эрэгтэй гараараа бус биеийнхээ бүхий л хэсгээр эмэгтэйг удирдаж байна уу? Эмэгтэй түүнийг хялбар дагаж байна уу эсвэл эрэгтэй түүнд туслаж байна уу? Уламжлалт бүжигт эрэгтэй удирдаж, эмэгтэй дагана гэж байдаг. Харин орчин үед бүжгийн хөгжил хурдассанаар эрэгтэй нь эмэгтэйдээ дохио өгнө, эмэгтэй түүний дохиог авч өөрөө эрэгтэйн хамт идэвхитэй бүжиглэнэ гэсэн ойлголт гарч ирсэн.
8. Хөлийн хөдөлгөөн (food and leg action) -Фокстротод зөөлөн дөлгөөн байдалд хүрэхийн тулд хөл шалан дээгүүр хөнгөн гулсах; Тангонд стаккато хөдөлгөөнд хүрэхийн тулд хөлийг хянамгай өргөх, байрлуулах; Румбанд ташааны хөдөлгөөнийг гүйцэтгэхийн тулд өвдгийг эгцлэх, шагайг өргөх, биеийн галбирийн шугамыг нэмэгдүүлэх зорилгоор биеийн жин ирээгүй хөлийн хуруунуудыг жийх, хүчийг зөв тодорхой гаргаж хөдөлгөөн гүйцэтгэхийн тулд ташаа, өвдөг, шагай, хуруу гэсэн 4 цэгүүдийг дэс дараатай ашиглах; Вальсанд өндийх, доошлохын тулд өвдөг, шагайн үеийг нугалж, эгцлэх. Эдгээр хамгийн чухал категоруудыг гүйцэтгэхийн тулд хөлийн улны гадна дотно ирмэгийг ашиглах байдал.
9. Талбайг эзэмших ур дүй (floorcraft) -Энэ бол бусад хосуудыг мөргөхөөс зайлсхийх, түүнээс гадна хашигдсан үедээ завсарлага авахгүйгээр үргэлжлүүлэн бүжиглэх чадвар юм. Энэ нь хосууд өөрсдийн дэглэлтийг удирдах, зайлшгүй байдалд эрэгтэй нь хөдөлгөөнийг удирдах, сонгох чадварыг илэрхийлнэ.
10. Хүч (power) -Энерги, эрч хүч нь үзэхэд сэтгэл хөдөлгөдөг. Ялангуяа Жайвд хамгийн эрчтэй хос түрүүлээд байх шиг санагддаг. Гэвч эрч хүч нь хянагдсан, "зэрлэг" бус байх ёстой. Жишээ нь: Хүчилсэн хөдөлгөөн Вальс, Фокстротын хувьд сайн талтай боловч хөгжмийн хэмнэл нугалаа, биеийн хөдөлгөөнтэй давхцах ёстой. Жишээ нь: Вальсад бүжигчдийн биеийн хөдөлгөөн нэг доод өнгөний цохилт, хоёр дээд өнгөний цохилтыг тодорхой үзүүлэх ёстой. Гэвч хүчийг хөдөлгөөний эхэнд сул тавин хянаж, хөдөлгөөний төгсгөлд өндийх үед тулах хэрэгтэй.
11. Хэв загвар (share) -Загвар, маяг (a look) болон байрлал (position)-ыг үзүүлэхийн тулд хийж буй эргэлт, найгалтын хослол. Жишээ нь: Пасодобльд эрэгтэй өөрийн нөмрөгийг маневрлах байдлыг үзүүлж байна уу? Эмэгтэй нөмрөгний давалгаалах урсгалыг дүрсэлж байна уу? Фокстротод бие махбодын холбоог барих бололцоог олгохын тулд эрэгтэй бүсгүйн алхалтуудын гадна талд тохирсон хэв маягийг ашиглах.
12. Үзүүлбэр (presentation) -Хосууд үзэгчид рүү хандаж бүжиглэж байна уу? Тэд сонирхолтой, итгэл, урам зоригтой, баяр хөөртэйгөөр бүжиглэж байна уу? Эсвэл өөрийгөө хянаж, бүх чадлаараа хичээж байна уу?
13. Хөгжим ба нүүрний хувирал (musicality and expression) -Тоглогдож буй хөгжимд нийцэх тухайн бүжгийн онцлог шинж бөгөөд хөгжмийн өргөлт хэмнэлийг дагах дэглэлтийн баримтлал. Мөн хөгжмийн эдгээр өргөлт хэмнэлд зохицуулан гэрэл сүүдрийг сонирхолтойгоор ашиглах байдал. Жишээ нь: Фокстротод нэг алхалтын хугацаанаас хомслон нөгөө алхалтыг хөвөх байдлаар хийх, удаан Румбанд эргэлтийг хурдтай гүйцэтгэх, Тангон дээр толгойгоо огцом хөдөлгөөд дараа нь удаан хөдөлгөөнд уусан орох г.м.
14. (intangibles) -Хосууд хамтдаа хэрхэн харагдаж байна, тэдний дэврүүн байгаа эсэх, нямбай байдал, хувцаслалт, дэглэлтээ дагах байдал, үндсэндээ тэд бүжичид шиг харагдаж байна уу, үгүй юу?

Энэ бүгд шүүгчдийн оноо өргөлтөнд нөлөөлдөг. Шүүгч бүр юуг харахыг хүсч байгаа дур сонирхол өөр байдгаас дээрх факторуудад харилцан адилгүй ач холбогдол өгдөг. Жишээ нь: нэг шүүгч бүжгийн техникийг сонирхож байхад зарим нь хөгжим, нүүрний хувирлыг харах гэх мэт. Эдгээр факторууд хоёулаа чухал хэрэгцээтэй бөгөөд хосуудад өндөр оноо авах боломжийг өгдөг. Шүүгчид яагаад өндөр эсвэл бага оноо өгөөд байгааг хосууд ойлгохгүй байгаа үед энэхүү өгүүлэл хариулт болох байх гэж бодож байна.
Шүүгчид хос бүрийг хэдхэн секунд л хардаг учраас түүний анхааралд өртсөн аливаа зүйлс бүжигчдийг үнэлэх шийдвэрлэх фактор болдог байна. Ихэнх шүүгчид өөрсдийн үзэл бодлыг өндөрт өргөдөг боловч ямар ч шүүгч таныг өргөх эсвэл унагаж чадахгүй. Шүүх үед оноог самбарт шууд гаргаж байх нь эцсийн дүн алдаатай эсвэл шударга болсон эсэхийг илэрхийлдэг.