Энергийн хүнсний эх булгууд
Хүн амьдралынхаа бүхий л шаардлагатай энергиэ хоол хүнсний хамт авдаг. Энергийг хэмжих нэгж нь калори юм. Нэг калори гэдэг нь 1 кг усыг 10С-аар халаахад зарцуулагдах дулааны хэмжээ. Бид энергийн ихэнх хэсгийг дараах хоол хүнснээс авдаг:
• Нүүрс ус, 1 г-д 4ккал (17кЖ)
• Уураг (кротейн), 1 г-д 4ккал (17кЖ)
• Тос, 1 г-д 9ккал (37кЖ)
Нүүрс ус нь (сахар, цардуул) энергийн чухал эх булаг бөгөөд талх, будаа, гоймонд их хэмжээгээр агуулагддаг. Протейны сайн эх булагт мах, загас, өндөг тооцогдоно. Харин цөцгийн тос, ургамлын тос, маргарин нь бараг бүхэлдээ тосны хүчлээс тогтдог. Ширхэгтэй хүнс, согтууруулах ундаа нь бас организмд өгөх боловч тэдгээрийн хэрэглээний түвшин нь янз бүрийн хүмүүст харилцан адилгүй байдаг.
Витамин болон эрдэс бодис нь өөрсдөө бие организмд энергийг өгөхгүй боловч организм дахь энергийн солилцооны чухал процессуудад оролцдог.
Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний энергийн үнэ цэн нь харилцан адилгүй. Эрүүл хүмүүс өөрийн төрөл бүрийн хүнсний хэрэгцээнийхээ балансийг барьж чаддаг байна. Хүний амьдралын хэв маяг хэдий эрчимтэй байна, төдий хэрээр энергийн агууламж өндөртэй хүнс шаардагддаг.
Хүний амьдралын хамгийн чухал энергийн эх булаг бол нүүрс ус. Хоолны хамгийн сайн жор нь хүнийг нүүрс усны олон төрлөөр хангадаг боловч энергийн ихэнх хэсэгт цардуул ордог. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн хоол хүнсний бүрдэл хэсгүүд болон төрөл бүрийн өвчнүүдийн хооронд ямар холбоотой болохыг судлахад багагүй анхаарал хандуулж байна. Судлаачид өөх тосны хэрэглээг багасгаж, нүүрс ус хэрэглэхийг зөвлөх болж.
Бид энергийг хоол хүнснээс хэрхэн олж авдаг вэ?
Хоолыг залгисны дараа тэр ходоодонд нэлээд хугацаагаар байдаг. Тэнд хоол боловсруулах шүүсний үйлчлэлээр түүнийг боловсруулж эхэлнэ. Энэ процесс нарийн гэдсэнд үргэлжилж үр дүнд нь хоолны бүрдэл хэсгүүд илүү жижиг хэсгүүд болж, тэднийг гэдэсний ханаар шимж цусанд уусгах боломжтой болно. Үүний дараа бие организм хоол хүнсийг ашиглан энергийг үйлдвэрлэх болно. Энерги нь хүний биед гурван фосфат аденозин (ГФА) хэлбэрээр хадгалагдана.
ГФА-ын молекул нь аденозин болон гурван фосфатын нэгдлээс тогтдог. Энергийн нөөц нь фосфатын группуудын химийн холбоо маягаар хуралддаг. Энэхүү нөөц (потенциал) энергийг чөлөөлөхийн тулд нэг фосфатын групп салж, ГФА нь ДФА (дифосфатат аденозин) болон хувирч энерги ялгардаг.
Эс бүрд ГФА маш хязгаарлагдмал хэмжээгээр агуулагддаг ба хэдхэн секундын дотор зарцуулагдаж дуусдаг. ДФА-аас ГФА-ыг сэргээхэд эс дэх нүүрс ус, протейн, тосны хүчлийг исэлдүүлэх процессын дүнд гарган авдаг энерги шаардлагатай болдог.
Бие организм дахь энергийн нөөц
Хоол хүнсний бодис бие организмд шингэсний дараа тэдний зарим хэсэг гликоген болон тос хэлбэрээр нөөц түлш мэт биед нөөцлөгдддөг.
Гликоген нь нүүрс усны бүлэгт хамаарна. Организм дахь түүний нөөц нь хязгаартай байх бөгөөд элэг, булчингийн эд эсэд хуримтлагдана. Бие бялдрын ачааллын үед гликоген нь гликоз болон задарч цусанд байгаа тос, глюкозын хамт ажиллаж байгаа булчинг энергиэр хангадаг. Зарцуулагдаж байгаа хоол хүнсний харьцаа нь (бие бялдрын) физикийн дасгалын үргэлжлэх хугацаа болон төрлөөс хамаарна.
Гликоген нь урт гинжин холбоогоор холбогдсон глюкозын молекулаас бүрддэг. Хэрвээ организм дахь гликоген хэмжээндээ байвал бие организмд орсон илүүдэл нүүрстөрөгч өөх тос болж хувирна.
Ер нь протейн ба аминхүчлүүд нь организмд энергийн эх булаг маягаар ашиглагддаггүй. Гэвч их хэмжээний энерги зарцуулснаас үүсэх хоол тэжээлийн дутагдлын үед булчинд агуулагдах аминхүчлүүд энерги болон зарцуулагдаж болно. Хоол тэжээлтэй хамт орж ирсэн протейн нь энергийн эх булаг болж болох ба хэрвээ түүний хэрэгцээ барилгын материал маягаар зарцуулагдах тохиодолд өөх тос болон хувирдаг.
Хүний бие организм дахь энерги
Энерги хаанаас ч үүсч бий болохгүй эсвэл хаашаа ч алга болохгүй, зөвхөн нэг хэлбэрээс нөгөөд хувирч байдаг. Дэлхий дээрх бүх энергийг нарнаас авдаг. Ургамал бол нарын энергийг химийн энергид хувиргана (фотосинтез). Хүмүүс нарны энергийг шууд ашиглаж чаддаггүй боловч ургамлаас энергийг авах боломжтой. Бид ургамлыг өөрий нь, мөн ургамлыг иддэг амьтны махыг иддэг. Хүн бол бүх энергиэ хоол хүнс, унднаас авдаг