Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Тамхины хор хөнөөл

Тамхины утаанд хордогсдыг 2 ангилна. Үүнд:Тамхи- тамхичин, Тамхины утаа - дам тамхидалтад өртөгсөд. Дам тамхидалт гэж өөрийн хүсэл зоригоос үл хамааран бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, тамхи татдаггүй боловч хажууд нь тамхи татаж байгаа хүний утаагаар амьсгалж буй хүнийг дам тамхичин буюу идэвхигүй тамхичин гэнэ. Тамхины утаанд 4800 гаруй химийн бодис байдгаас 200 гаруй төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна. Мөн 40 гаруй өвчний шалтгаан болдог.Тамхи татдаггүй хүн тамхины утаатай өрөө, тасалгаа, заал, талбайд нэг цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг байна.

Удаан хугацааны турш тамхи татсанаар эрүүл мэндэд дараах сөрөг нөлөө үүснэ. Үүнд:

- Яс болон холбоос эд эрсдэлд өтгөж, ясны сийрэгжилт бий болно. Мөн сүүжний толгой хугарах, үе мөчний үрэвсэл, ууц хэсгээр өвдөх, бэртэл гэмтэлтэй холбоотой үений уутанцрын үрэвсэл, үений холбоосны үрэвсэл, шөрмөс гэмтэл, яс хугарал зэрэгт өртөмхий болно. Тамхи болон түүний утаанд өртсөнөөр бие махбодын коллаген боловсруулах чадвар алдагдаж үений холбоос, шөрмөс, түүний бэхэлгээ гэмтсэн үе мөчний эмчилгээний хугацаа удаашрахад хүргэнэ.

- Арьсанд сөрөг нөлөөлнө. Тамхины утаа нь цусны урсгалыг хязгаарлаж арьсанд хүчилтөрөгч, шимт бодисууд очихыг багасгана. Ингэснээр таны царай эрүүл бус хөхөвтөр саарал өнгөтэй харагдана.

- Амьсгаа муудна. Тамхи татсан хүний ам өмхий үнэртэй байх ба үүнээсээ болж эрүүл мэндийн байдал байнга муу байна.

- Өвчинд өртөмхий байдал нэмэгдэнэ. Тамхичид нь тамхи татдаггүй хүмүүсийг бодвол ханиад томуу, гуурсан хоолойн үрэвсэл, уушигний хатгалгаагаар амархан өвддөг болох нь судалгаагаар батлагдсан. Уушигны багтраа зэрэг эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүс тамхины утаанд өртсөнөөр өвчин нь амархан сэдэрдэг байна.

Тамхиа хаях нь та өөрийнхөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах хамгийн сайн арга юм. Тамхийг аль болох эртхэн хая. Гэхдээ тамхийг хаяхад хэзээ ч оройтдоггүй гэдгийг сана. Бид яагаад тамхины урхинд орж тамхинаас гарч чаддаггүй вэ. Никотин нь тамхинд агуулагддаг хүчтэй мансууруулагч бодис бөгөөд тамхины донтолтыг бий болгодог. Тамхи татах үед амьсгаа авах тоолонд никотин нь уушиг руу орж  10 секундын дотор  цусаар дамжин тархинд хүрдэг. Тамхины түр зуурын тааламжтай мэдрэмжинд хууртан тамхины урхинд орж дахин дахин татсанаар тамхинд донтдог байна. 

Тамхийг хаях аргууд:
- Тамхинаас гарах өдрөө товлох.
- Найз нөхөд, клубынхан, гэр бүлийнхэндээ тамхийг хайж байгаагаа зарлах, тамхичдад "үгүй" гэж хэлж сурах.
- Тамхи хаях ба хаясны дараа гарах хүндрэлүүдийг (тамхи хайх, уурлах уцаарлах, анхаарал төвлөрөхгүй байх, унтаж чадахгүй байх, хэт нойрмоглох, толгой өвдөх, орчин тойрныхны уруу татах нөлөөнд автах, тэмцээний дараа амжилтаа тэмдэглэн архи уух, тамхи татах, тэмцээний ядаргаагаа тайлж тамхи татах зэрэг) тооцож өөрийгөө бэлтгэх хэрэгтэй.
- Гэртээ, машиндаа, ойр орчиндоо тамхийг сэдээх үнсний сав, тамхины асаагуур, тамхины хайрцагны цуглуулга мэт  зүйлсийг байлгахгүй байх. Харин цэвэр ус уух, агаар салхинд гарах, бэлтгэл дасгал хийх зэрэг анхаарал сарниулах бусад зүйлсийг хийх.
- Эмч, эмнэлгийн ажилтан  багш дасгалжуулагчаасаа дэмжлэг авах, тамхинаас гарсан хүмүүстэй уулзаж ярилцах.

Тамхи татах хүсэл, хорхойгоо дарах аргууд:
- Тамхинаас гарсан гэж өөртөө байнга хэлэх.
- Тамхи татах хорхой хүрсэн үед ердөө л 10 минут тэвчиж хүлээх. Тамхи татахыг шунан хүсэх байдал ердөө 3-5 минут үргэлжилдэг.
- 2-3 минут гүн амьсгалахад та тайвширна.
- Зөвхөн буцалгасан ус, жимсний шүүсийг бага багаар уу.
Анхаарлаа сарниулж бохь зажлах, алхах, бэлтгэл хийх, шүршүүрт орох, онигоо зөвлөмж унших, телевизийн сувгаа солих зэрэг өөр зүйлс хийх. Тамхи татдаг хүн тамхиа гараараа барьж тааламжит мэдрэмж авч зуршсан байдаг тул тамхинаас гарах үедээ гараа угаах, үзэг барих, гарын дасгал хийх мэтээр гараа завгүй байлгах хэрэгтэй.
- Өөрийн дотоод сэтгэлээсээ тусламж хүсэх.
Үзсэн: 1557  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2022. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
03:48:11