Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Posture - Төрх байдал

Сэтгэгдэл төрүүлэм аятайхан бүжиглэхэд хамгийн чухал зүйл бол биеийн өөр өөр хэсгүүд бие биетэйгээ зөв хамааралтай байх сайн төрх байдал юм. Биеийн өөр өөр хэсгүүдэд толгой, цээж/их бие, аарцаг/ташаа, хөл, хөлийн улыг авч үзэх ба тэдгээр нь нэг нь нөгөөгийнхөө дээр шууд ердийн болоод цэх босоо байдлаар байрладаг.
 
Толгой
Толгойг эрүү шалтай параллель байхаар цэх барина. Хүзүүг дээш сунгах боловч хүзүүний нэг тал нөгөөгөөс илүү сунасан байж болохгүй. Эрүүг хэтэрхий дээш өргөх үед хүзүүний ар тал үргэлж богиносдогт анхаарлаа хандуулаарай. Мөн толгойг хүзүүнээс урагш түлхэж болохгүйг анхаараарай.
     
Цээж/их бие
Цээж ба их бие үргэлж сайхан босоо байдалтай байх ёстой.  Цээжний яс нурууг сунгасан байдлаар ташаанаас дээш өргөгдөнө. Цээжийг амьсгалахад саадгүй, энгийн байдлаар өргөнө. Цээжийг хэзээ ч бэлхүүсээр урагш тонгойж эсвэл арагш гэдийж болохгүй.   
     
Аарцаг/ташаа
Tашааны байрлал нь нурууны байгалийн муруйсан байдлыг хадгалах ёстой. Аарцгийг арагш оцойлгохгүй дундаж байрлалд барина.
   
Хөл
Хоёр хөл шулуун байх үед өвдөг шууд ташаа ба хөлийн улны хооронд байрлана. Өвдөг урагш нугарах үед ташаа ба хөлийн улнуудын байрлал их биеийн цэх шулуун байдлыг өөрчлөхгүй байх ёстой. Өвдөг нугарсан ч их биеэ сунасан байдалтай байна. Таны төрх байдал (posture) "хий нь гарсан юм шиг" байж болохгүй. Өвдөг нугарсан ч аарцгаа хэзээ ч арагш оцойлгож болохгүй.

Хөлийн ул
Хөлийн улан дээр биеийн жинг зөв байрлуулах нь бүжигчдэд маш чухал зүйл. Энгийн зогсоо байдалд биеийн жин хөлийн улны өсгий ба өлмийн дунд хэсгээс ялимгүй урд байрлана. Хөдөлгөөнтэй үед хөдөлгөөний механикаас хамаарч энэ байрлал хувьсаж өөрчлөгддөг. Энэ нь өсгийн ар хэсгээс эрхий хурууны урд хэсэг хүртэл хэлбэлзэх боловч жингийн энэ хуваарилалт нь ташаанаас толгой хүртэлх биеийн жингийн дээд хэсгийн тэнцвэрт байдалд нөлөөлж болохгүй.

Үзсэн: 1207  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2022. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
05:26:00