Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Цэнгээнт бүжгийн Хаалттай байрлал

Тодорхойлолт
Цэнгээнт бүжгийн Хаалттай байрлал нь бүжгийн талбайгаар хөдлөхөд ашиглагддаг хамгийн үндсэн, энгийн байрлал юм.

Байрлал
Эрэгтэй эмэгтэй хоёр бие биеийн өөдөөс харж их биеэр нийлж, ялимгүй зүүн тийш зогсоно. Хэн хэнийх нь баруун  өлийн ул партнерийнхаа хөлийн улнуудын хооронд алхаж болохоор байрлана.

Нийлэх цэгүүд
1. Их биеийн нийлэх. Эрэгтэй их биеийн урд талын баруун хагасаар эмэгтэйн их биеийн урд талын баруун хагастай нийлнэ. Энэ нийлсэн байдал нь ташаанаас эхэлж их биеийн дунд хэсэг хүртэл үргэлжилнэ.
2. Эрэгтэй зүүн сарвуугаар эмэгтэйн баруун сарвууг атгана. Дөрвөн хуруу ба эрхий хуруугаар партнерийнхаа сарвууг атгана.
3. Эрэгтэйн баруун алга эмэгтэйн далан дээр. Баруун сарвууны эрхий хуруу ба дөрвөн хурууг нийлүүлэн ялимгүй хонхойлгоно (хуруунууд салсан эсвэл тэнийлгэсэн байж болохгүй). Сарвуу эмэгтэйн далан дээр байрлана. Эрэгтэйн бугуй эмэгтэйн гар ба их биеийн уулзвар дээр түүний бугалгатай нийлнэ.
4. Эмэгтэйн зүүн алга ба шуу эрэгтэйн бугалган дээр. Энэ нийлсэн байдал нь партнеруудын гарын урт ба өндрөөс хамаарч өөрчлөгдөж болно. Дундаж өндөр ба гарын урттай сайн хосолсон хосын хувьд эмэгтэйн сарвуу эрэгтэйн дельта булчин ба хоёр толгойт булчны нийлэх хэсэг дээр байрладаг.

Үзсэн: 1017  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2022. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
04:53:54