Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Променад байрлал

Тодорхойлолт
Променад байрлал нь эрэгтэйн зүүн эмэгтэйн баруун тал ялимгүй нээлттэй буюу хэлбэр үүсгэсэн бүжгийн байрлал юм. Хөдлөх чиглэл нь нээлттэй талын зүгт байдаг.

Байрлал
Эрэгтэй эмэгтэй хоёр бие биеийн өөдөөс харж их биеэр нийлж, ялимгүй зүүн тийш, эмэгтэйн их биеийн дунд хэсэг эрэгтэйн баруун хэсэгтэй нийлж зогсоно. Эмэгтэйн хөлийн улнууд эрэгтэйнхээс ялимгүй ард байрлана. Променад байрлал дээр эрэгтэйн толгой зүүн тийш, эмэгтэйнх баруун тийш эргэж байрладаг.

Нийлэх цэгүүд
1. Их биеийн нийлэх. Эрэгтэй их биеийн урд талын баруун хагасаар эмэгтэйн их биеийн урд талын дунд хэсэгтэй нийлнэ. Энэ нийлсэн байдал нь ташаанаас эхэлж их биеийн дунд хэсэг хүртэл үргэлжилнэ.
2. Эрэгтэй зүүн сарвуугаар эмэгтэйн баруун сарвууг атгана. Эрэгтэй дөрвөн хуруу ба эрхий хуруугаар партнерийнхаа сарвууг атгана.
3. Эрэгтэйн баруун алга эмэгтэйн нуруун дээр. Баруун сарвууны эрхий хуруу ба дөрвөн хурууг нийлүүлэн ялимгүй хонхойлгоно (хуруунууд салсан эсвэл тэнийлгэсэн байж болохгүй). Сарвуу эмэгтэйн далан дээр байрлана. Эрэгтэйн бугуй эмэгтэйн гар ба их биеийн уулзвар дээр түүний бугалгатай нийлнэ. Энэ нийлсэн байдал нь үндсэн хаалттай байрлалтай ижил.
4. Эмэгтэйн зүүн алга ба шуу эрэгтэйн бугалган дээр. Энэ нийлсэн байдал нь үндсэн хаалттай байрлалтай ижил.

Үзсэн: 1304  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!