Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Латин бүжгийн Хаалттай байрлал

Тодорхойлолт
Латин бүжгийн Хаалттай байрлал нь бүжгийн талбайгаар хөдлөхөд ашиглагддаг хамгийн үндсэн, энгийн байрлал юм
.

Байрлал
Эрэгтэй эмэгтэй хоёр бие биеийн өөдөөс харж хэдэн инчийн зайтай зогсоно. Тонус гарын дагуу байх ба биеийн жин урагш өлмийн хэсэгт өгөгдөнө.

Нийлэх цэгүүд
1. Эрэгтэй зүүн сарвуугаар эмэгтэйн баруун сарвууг атгана. Эрэгтэйн дөрвөн хуруу ба эрхий хуруугаар партнерийнхаа сарвууг атгана.
2. Эрэгтэйн баруун алга эмэгтэйн нуруун дээр. Баруун сарвууны эрхий хуруу ба дөрвөн хурууг нийлүүлэн ялимгүй хонхойлгоно (салсан эсвэл тэнийлгэсэн байж болохгүй). Сарвуу эмэгтэйн далан дээр байрлана. Эрэгтэйн бугуй эмэгтэйн гар ба их биеийн уулзвар дээр түүний бугалгатай нийлнэ.
3. Эмэгтэйн зүүн гар ба алга эрэгтэйн баруун гар ба мөрөн дээр. Эмэгтэй гараа эрэгтэйн гарын ялимгүй гадна талаар тойруулж байрлуулна. Үүний үр дүнд партнерууд гарын бүх хэсгээр нийлнэ.

Үзсэн: 1268  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!