Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Нээлттэй өөд өөдөөсөө харсан байрлал

Тодорхойлолт
Нээлттэй өөд өөдөөсөө харсан байрлал нь партнерууд бие биеийн өөдөөс харан зайтай зогссон гэхдээ гар гараасаа барьсан байрлал юм.

Байрлал
Эрэгтэй эмэгтэй хоёр бие биеийн өөдөөс харж гар хүрэхүйц зайтай зогсоно. Тонус гарын дагуу байх ба биеийн жин урагш өлмийн хэсэгт өгөгдөнө.

 

Нийлэх цэгүүд
Энд нийлэх цэгүүдийн олон боломжууд байдаг боловч гараар нийлэх нь хамгийн энгийн нийтлэг нь юм. Зураг дээр эрэгтэй зүүн гараар эмэгтэйн баруун гарыг, баруун гараар эмэгтэйн зүүн гарыг барьсан хоёр гараар барих барилтыг үзүүлэв. Эрэгтэйн алганууд дээш, эмэгтэйнх доош харна. Бусад боломжуудад эрэгтэй зүүн гараар эмэгтэйн баруун гарыг барьсан нэг гарын барилт, эрэгтэй баруун гараар эмэгтэйн баруун гарыг, зүүн гараар эмэгтэйн зүүн гарыг барьсан буюу "зөрүүлсэн гар" байж болдог.

Үзсэн: 766  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2022. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
14:56:24