Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Бүжгийн шугам дагуу хөдлөх

Та бүхэн зургаас бүжгийн шугам нь тойрог биш илүү тэгш өнцөгт хэлбэртэй болохыг харж болно. Энэ нь тохиолдлын хэрэг бус,  ихэнх бүжгийн заалууд тэгш өнцөгт хэлбэртэй байдагтай холбоотой. Бүжгийн шугамыг хоёр хэсэг талбайд хуваана: (1) Талууд ба (2) Булангууд.

Өрөөний талын дагуу бүжиглэж байхдаа та булангийн зүг бүжгийн шугамын дагуу хөдлөх болно. Буланд хүрмэгц та эргэж, "шинэ" Бүжгийн шугамаар хөдөлж эхэлнэ.

Давших бүжгүүдийг бүжиглэх үед бүх хөдөлгөөн яг таг Бүжгийн шугамын дагууд гүйцэтгэгдэхгүй. Зарим хөдөлгөөн түүнийг огтолж, гадагш ба дотогш сүлжиж, эсвэл зарим нь бүр богино хугацаагаар эсрэг хөдөлдөг. Гэвч ихэнх хөдөлгөөнүүд ерөнхийдөө Бүжгийн шугамын чиглэлээр давшиж үргэлжилнэ.

Бүжигчин бүр шалны хэмжээ, талбай дээрх бүжигчдийн тоо, бүжиг, орчин (нийтийн бүжиг, тэмцээн, үзүүлбэр г.м) зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай байдаг. Ерөнхий дүрмээр бол өрөөний талуудыг ашиглаж хөдлөх нь илүү байдаг. Булан танд чиглэлээ өөрчлөх, эргэхийн тулд зөөлөн хөдлөх боломжийг өгнө. Байрандаа хөдөлгөөнүүд, зогсолтууд, позуудыг (line) хөдөлгөөний урсгал багатай заалны төвд гүйцэтгэнэ.

Үзсэн: 1330  |  1 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!