Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Чиглэл

Чиглэл нь хөлийн улны өрөөтэй харьцангуй байрлах чиглэл юм. Өрөөнд 3 гол цэг байдаг: бүжгийн шугам (Line of Dance), хана (wall) ба төв (center).

ХАНА
Ихэнх өрөөнүүд 4 ханатай боловч энд бүжигчид Бүжгийн шугамын дагуу бүжиглэх үед түүнд хамгийн ойр байгаа хананы тухай ярьж байна. Хэрвээ та өврөөрөө Бүжгийн шугамын дагуу харсан бол хана таны баруун гар талд байх болно.

ТӨВ
Өрөөнд хоёр төв байдаг: 1) Өрөөний жинхэнэ төв цэгт байрлах бодит төв ба 2) Хананы шууд эсрэг байрлах харьцангуй төв. Хэрвээ та өврөөрөө Бүжгийн шугамын дагуу харж зогсож байгаа бол таны өрөөний хаана зогсож байгаагаас чинь хамаарахгүй харьцангуй төв нь таны зүүн гар талд байх болно.

ӨВРӨӨРӨӨ

Хөлийн улны чиглэлийн тухай дурьдсан зүйлд нэмэлт болгоход чиглэлүүд нь их биеийн хандаж буй чиг эсвэл их биеийн хөдөлж байгаа чиглэлтэй хамааралтай байдаг.
Хөлнүүд урагш шулуун чиглэсэн боловч хөдөлгөөний чиглэл урагш (шулуун эсвэл диагоналаар) эсвэл хажуу тийш бол чиглэлийг "Өврөөрөө ..." гэнэ (жишээ нь "өврөөрөө Бүжгийн шугам дагуу").

НУРУУГААРАА

Хөлнүүд урагш шулуун чиглэсэн боловч их бие арагш хөдөлбөл (шулуун эсвэл диагоналаар) чиглэлийг "Нуруугаараа ..." гэнэ (жишээ нь "нуруугаараа төв рүү").
 
ПОЙНТИНГ
Хөлийн улнууд их биеэс өөр чиглэлд эргэвэл чиглэлийг "... рүү пойнтинг" гэнэ (жишээ нь "хана руу пойнтинг").

Үзсэн: 1234  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!