Катюша Демидова АНУ-аас, харин Арунас Бизокас Литвээс гаралтай ба одоо хоёул хамтдаа АНУ-ийн нэрийн өмнөөс бүжиглэж байна. Тэр хоёроос Боунемаутад болсон 2010 оны Их Британы Нээлттэй тэмцээний Мэргэжлийн цэнгээнт бүжгийн ангилалд түрүүлснийх нь дараа энэхүү ярилцлагыг авчээ.
"Хэрвээ та хоёр Латин бүжиглэж байсан бол ямар бүжигт нь илүү дуртай байх байсан бэ?"
Арунас: - (нэлээн инээгээд) Хэрвээ тийм байсан бол Ча ча миний дуртай бүжиг байх байсан байх.
Катюша: - Би латин хөгжимд дуртай, гэхдээ ямар бүжиг нь миний дуртай бүжиг байхыг мэдэхгүй байна. (Хэсэг азнаснаа) Би Самбад дуртай.
"Та хоёр одоо дэлхийн шилдгүүд болж, бусдад нөлөө үзүүлж чадахаар болж байна. Хэрвээ та хоёр бүжгийн Дүрэм журам ч юмуу эсвэл шүүлт, эсвэл өөр ямар нэг юмыг өөрчил гэвэл тэр нь юу байх бол?"
Арунас: - Хэрвээ та бүжгийг харах юм бол хөгжимд нийцсэн хөдөлгөөн, эрэгтэй эмэгтэй хоёр хүн, мөн тэдгээрийн хоорондын зохицлыг харах болно. Би заримдаа энэ тал дээр залуу хосуудыг харахад сул харагддаг. Эрч хүчтэй, хөдөлгөөн маш хурдтай бөгөөд бүрэн бүтэн хэрнээ хоёр хүний хоорондын зохицол ба хөгжмийг дагах чадварыг сайжруулах боломжтой. Залуу хосуудыг харахад ийм л зүйл ажиглагддаг.
Катюша: - Тиймээ дараагийн дэвшил бол Хөгжим дагах чадвар байх болно.
Арунас: - Сүүлийн жилүүдэд бүжиг дэх эрч хүч маш их нэмэгдэж байна, бүжгийн ерөнхий хөдөлгөөн, техник, механик маш сайн болж байна. Ерөнхий харагдах байдал, дүрслэл, хосууд дээд зэргийн сайхан шугамтай харагдаж байна. Гэвч заримдаа эдгээр нь хос бие биеэсээ ялимгүй салж тусгаардагдах шалтгаан болдог. Миний хувьд хамгийн чухал зүйл бол хосын зохицол.