Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Питер ба Кристина Стоккебро

Олон улсын тэмцээний төгсгөлд Питер, Кристина хоёр өөрсдийнхөө зодог тайлж байгаагаа зарлав. Тэдний  тэмцээний паркетан дээрээс хэлсэн сүүлийн үгс нь "Баяртай гэж хэлэхэд хүнд байна" гэсэн үгс байлаа. Дани улсын сонирхогч болон мэргэжлийн аль алиных нь аварга тэд Дэлхийн Латины АШТ-ний финал дээр алдартай аваргуудыг ялсан билээ.

- Питер Стоккебро 1975 оны 10-р сарын 9-нд төрсөн;
- Кристина Стоккебро 1977 оны 6-р сарын 17-нд төрсөн;
- Тэд 1991 оноос хамтдаа бүжиглэв;
- 2007 оны таван сард сонирхогчдоос мэргэжлийнх рүү оров;
- Тэд 2004 оны долдугаар сарын 17-нд гэрлэв;
- 2009 оны арваннэгдүгээр сард тэд Уиллямын эцэг эх болцгоолоо.
 
Тэд 2010 оны эхээр бүжгийн паркетан дээр эргэн ирж 2010 оны тавдугаар сард  Дэлхийн Мэргэжлийн Өмнөд Америкийн Шоудансын тэмцээнд түрүүлжээ. Тэдний тухай хүмүүсийн хэлсэн үгсээс дурьдвал:
"Энэ бол удирдах ба дагахын тухай лекц байлаа. Гайхалтай!"
"Таны 1000 дахин үзэж болох зүйл. Үүнийг тодорхойлох өөр үгс хэтэрхий энгийн байх болно. Тэднийг ингэж бүжиглэсэнд нь хамгийн их БАЯРЛАЛАА гэж л хэлье!!!"
"Тэд бол маш сайн техниктэй, энэ бол бүжигт хамгийн чухал зүйл"
"Тэдний хослол бүжиг үнэхээр сэтгэл хөдөлгөм... Та чухамдаа тэдний насан тууршдаа хамт бүжиглэхийг хармаар байна уу..."
"Дэлхий дээрх хамгийн гайхалтай хослол бүжиг"
"Сэтгэл догдлуулам хореограф - үнэхээрийн хөгжимтэй зохицол! Энэ бол жинхэнэ үзүүлбэр - энэ бол жирийн нэг шалан дээр гараад самбагийн байдаг л хэв маягийг үзүүлсэн зүйл огтоос биш - энэ бол хөгжмийн эхнээс төгсгөлийг хүртэл цохилт бүрд зориулсан жинхэнэ хореограф юм!

Үзсэн: 1449  |   1   0 0
 :
2012-03-14 05:30:44
Great!!! But..
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!