Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Аргентин Тангог анх 115 жилийн өмнө бүжиглэж байжээ

Аргентин Танго анх 1897 оны 9-р сарын 29-ны өдөр Буэнос-Айрос хотын Олимпо театрт “Креолийн шүүх” хэмээх жүжгийн хэсэгт бүжиглэгдэж байжээ. Энэ бүжиг анх Аргентинд алдаршиж, улмаар Уругвай, цаашид дэлхий даяар түгэн дэлгэрсэн юм.
 
Танго бүжиг хөгжилийхөө явцдаа Аргентин танго, Уругвай танго, Финлянд танго, эртний танго зэрэг олон төрөл болон хуваагджээ. Эдгээрээс Аргентин танго л анхдагч хувилбарыхаа шинжийг өнөөг хүртэл хадгалж үлдсэн аж. Танго гэдэг үг нь Африк гаралтай үг бөгөөд 1890 оноос л анх энэ үгийг бүжигтэй холбож ярьж эхэлсэн ба Буэнос-Айросийн африкийн нийгэмлэг  энэ бүжгийг олонд таниулсан байна.
 
ХХ зууны эхээр Буэнос-Айрос, Монтевидео хотын хөгжимчид, бүжигчид Парис, Лондон, Берлин зэрэг Европын том хотуудад тогололт хийсэн нь үзэгчдэд ихэд таашаагджээ. Дайн дажны үед Танго бүжгийн хөгжил зогсонги байдалд орсон боловч 1983 онд Парис хотноо болсон "Аргентин танго" шоуны дараа энэ бүжиг дахин алдаршиж , хүмүүс хаа сайгүй танго бүжигт суралцах болсон юм.

Үзсэн: 940  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
01:59:15