Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Хосууд саллаа

Жонатан Кросли, Лин Марринер нар цаашид хамт бүжиглэхээ больсон тухайгаа мэдэгджээ. Тэд зургаан жилийн турш хослон бүжиглэх хугацаандаа Английн АШТ тэмцээнд олон удаа шагналт байр эзэлж байжээ.

Энэ хос 2003 оны нэгдүгээр сараас хослон бүжиглэж эхэлсэн ба тэдний оролцсон анхны тэмцээн нь Английн Bournemouth хотод болсон “Мэргэжлийн нээлттэй стандарт” тэмцээн байжээ. 2004 онд Европийн АШТ-ээс хүрэл медаль,  2005 онд мэргэжлийн стандарт бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр тус тус эзэлж, 2007 онд стандарт бүжгийн мэргэжлийн АШТ-ийн Венийн вальс, Удаан вальс, Фокстрот бүжгийн төрлүүдэд түрүүлж, аварга болцгоож байжээ.

Бүжгийн спортын гал тогоонд хосууд харамсалтайгаар салж байгаа ч тэдний залгамж халаа болсон, эрч хүчтэй шинэ хосууд ар араасаа төрсөөр байгаа билээ.

Үзсэн: 1376  |   0   1 1
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!