Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Өнөөдөр Танго бүжиглээрэй !!!

Өнөөдөр 12-р сарын 11 олон улсын Танго бүжгийн өдөр. Аргентиний алдарт жүжигчин, дуучин Карлос Гарделийн төрсөн энэ өдрийг Аргентинчууд үндэсний баяр наадмаа болгон тэмдэглэдэг.

Карлос Гардел 2 настайдаа ээжийхээ хамт Аргентинд цагаачилж ирсэн бөгөөд бага наснаасаа дуу хөгжимд дуртай нэгэн байв. Удалгүй тэрээр Буэнос-Айросын олон тумэнд танигдаж эхэлсэн бөгөөд 1917 онд хөгжмийн зохиолч Самүли Кастриотитай хамтран "Миний гунигтай шөнө" анхны танго бүжгийн дуугаа бичүүлж алдрын оргилд хүрэх замналаа эхлүүлжээ. Энэ дууны араас Родригеса, Кумпарсита зэрэг дараа дараачийн хит дуунуудаа дуулж, нэр хүнд нь улам бүр өсөж байлаа. 1930 оноос эхлэн Гардели кинонд тоглож эхэлсэн бөгөөд нийт арваад кинонд дүр бүтээсэн юм . Түүний Пор Уна Кабэза гэдэг дууны ая алдарт кино жужигчин Али Пачиногийн гол дүрд тоголсон "Эмэгтэй хүний үнэр" киноны танго бүжиглэдэг хэсэгт эгшиглэдэг бөгөөд Али Пачино киноны энэ оргил хэсгийг бүтээх гэж хоёр сарын турш сургууллаж байжээ. Карлос Гардел 1935 оны 6-р сарын 24-ний өдөр Колумбд нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн. Энэ алдарт кино жужигчин, дуучны танго бүжигт оруулсан хувь нэмрийг үнэлж, танго бүжгийн шүтэн бишрэгчид "Тангогийн хаан" хэмээн өргөмжилжсөн ба Буэнос-Айрос хотноо түүний амьдарч байсан гэрт одогоор тангогийн музэй байдаг юм байна . Танго бүжгийг ЮНЕСКО 2009 оны 9-р сарын 30-ны өдөр дэлхийн соёлийн өвд бүртгэж, 2010 оныг Танго бүжгийн жил хэмээн заралсан байна.
 
Дашрамд хэлэхэд Танго гэдэг үг бүжиг нь үүсэхээс өмнө хэрэглэгдэж байсан бөгөөд Канарын арлын хар арьст оршин суугчдын бүжгийн цуглааныг хэлдэг байснаас гадна тэдний гол хөгжмийн зэмсэг болох бөмбөрийг бас Танго хэмээн нэрэлдэг байжээ.

Үзсэн: 1485  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!