Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Формейшн бүжгийн түүх

Формейшн бүжиг хэзээ хаана үүссэн нь тодорхойгүй байдаг. 1920-иос 1930  оны хооронд Герман, Англи, Францад 4 хос талбайд гарч Вальс бүжгийг ижилссэн хөдөлгөөн, ижилссэн манераар хийж үзүүлдэг байсан байна. Энэ үед цогц хэв загвар байгаагүй бөгөөд бүх үзүүлбэрийг амьд хөгжим дээр хийж байв. Англичууд бол Формейшн бүжгийн анхдагчууд билээ. 

1932 онд  Асториа болрумд Формейшн бүжиг хатагтай Олив Рипманыхаар  тавигдав. Энэ нь "хэв загварын бүжиг" эсвэл "сүүдэр бүжиг" хэмээн нэрлэгдэж хүмүүст хүрчээ. Энэ үед дөрвөн хосоос  бүрдсэн хамтлаг тэмцээнд орохыг хүлээн зөвшөөрдөг байсан бол өнөөдөр  Формейшн хамтлаг нь хамгийн багадаа 6 хос, хамгийн зохимжтой нь 8 хосоос  бүрдэж байна
 
Англид 1938 онд Пегги Спэнсэрийн дөрвөн хосоос бүрдэх Квикстепийн хамтлаг бэлдэж "Star ball" хэмээх анхны томоохон формейшн тэмцээнд оролцож  байв. Энэ тэмцээнд Олив Рипманы хамтлаг түрүүлсэн байна. Энэ үед Нидерландад ноён Бронмейер хамтлагийн формейшн бүжгийг үндэслэв.
 
Дэлхийн 2-р дайны дараа Формейшн бүжиг цааш хөгжиж хэд хэдэн оронд Формейшн тэмцээнүүд зохион байгуулагдав. 1957 онд Англид формейшн бүжиг (стандарт) "Британы нээлттэй тэмцээн"-д нэмэгдэж Пэгги Спэнсэрийн стандартын хамтлаг түрүүлжээ. 1961 онд  дэлхийн хамгийн нэр хүндтэй Блэкпулын бүжгийн фестивалд Латины Формейшн бүжиг орж, одоо хүртэл  хөтөлбөрт нь байсаар байна.
 
Германд анхны албан ёсны Германы АШТ 1964 онд зохион байгуулагдаж Опитзийн "TTC im Harburger Turnerbund" хамтлаг түрүүлэв. Энэ бүх үед Британы хамтлагууд Герман, Даничуудаас (Копенгагены Фредди Педерсэний хамтлаг) илүү байлаа.

1973 онд анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж аварга нь Германы TC Harburg хамтлаг байлаа. Энэ бол бидний өнөөдөр мэдэх хальсан дээр хагжмийн зохиомжоо хийсэн анхны хамтлаг байв. Англид 1985 оныг хүртэл иймэрхүү хальс ашиглахыг зөвшөөрдөггүй байснаас болж Британы хамтлагууд тээр хойно хоцорсон гэж үздэг.

Үзсэн: 1701  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!