Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Тэргэнцэртэй бүжгийн спортын ДАШТ

Беларусын нийслэлд Минск хотноо 2008 оны аравдугаар сард Дэлхийн бүжгийн спортын холбоо ба Олон улсын параолимпын хорооны хамгийн дээд шатны тэмцээн,  тэргэнцэртэй бүжгийн спортын 6-дахь удаагийн ДАШТ болсон ба тамирчид нь баяр хөөрөөр дүүрэн байлаа.

Бүх тамирчид нээлтийн ёслолд жагсан алхсан гайхалтай өнгөлөг эхлэлээр наадам эхэлж үзэгчдийг хөгжөөлөө. Параолимпын хорооны далбаа мандан сүлд дуулал эгшиглэхэд үзэгчид төдийгүй тамирчид, шүүгчид хүндэтгэн чимээгүй зогсов. Олон орон энэ удаагийн тэргэнцэртэй бүжгийн спортын ДАШТ-ийг өмнөх жилүүдийнхээс улам илүү гайхалтай боллоо хэмээн мэдэгдэж буй ажээ.
 
Тэмцээн 8-н төрлөөр зохион байгуулагдсан ба эдгээр нь: дуо стандарт (ангилал 1, 2), комби стандарт (ангилал 1, 2), дуо латин (ангилал 1, 2), ба комби латин (ангилал 1, 2) юм. Дуо нь хос тамирчид хоёулаа тэргэнцэртэй, комби нь хос тамирчдын аль нэг нь тэргэнцэртэй.

Минскийн хөл бөмбөгийн заланд болж өнгөрсөн уг тэмцээнд нийт 17-н орны 137-н тамирчин оролцсон байна.

Оросын бүжигчин Алексей Фотин ба Рузанна Казаръян нар дуо стандартын 1-р ангилалд алтан медаль хүртэж мексикийн Эдуардо Нунэз Меделлин ба Мариа Антониа, беларусын Андрей Цибулски ба Ханна Сирациук нар удаалжээ. Эдгээр гурван хос маань мөн дуо латины 1-р ангилалд хүчтэй өрсөлдөгчид байж эхний гурван байрыг дээрхитэй ижил дараалалтайгаар эзэлжээ.

Дуо стандартын 2-р ангилалд европын аварга, оросын Константин Сосунов ба Елена Шилаева нар алтан медалийг эх орондоо авчирсан бол мөнгөн медалийг польш улсын Норберт Камински ба Катрзина Блоч харин Павел Карпински ба Жоана Реда нар уг тэмцээний хүрэл медаль хүртлээ. Тэд мөн дуо латины 2-р ангилалд мөнгөн медаль хүртэж амжилтаа нэмсэн юм.

Харин дуо латины 2-р ангилалын алтан медалийг Украйны бүжигчид болох Сивак ба Надъя Вербатска, хүрэл медалийг оросын Андрей Антонов ба Александра Бердник нар өөрийн болголоо.

Комби латины 1-р ангилалд алтан медалийг польшийн Марцин Блазжевский ба Ивона Видра нар хүртэж, Петер Видасик ба Хелена Казизка (Словяк), Валерий Бевзуек ба Олена Иаременко (Украйн) нар удаалсан байна. Словякийн хос комби стандартын 1-р ангилалд 3-р байр эзэлж дахин медаль хүртсэн бол харин энэ төрлийн алтан медалийг Олександр Иванов ба Иллона Слуговина (Украйн) нар, мөнгөн медалийг Алексей Зухциков ба Вераника Казач (Беларус) нарын хослол хүртлээ.

Комби латины 2-р ангилалын алтан медалийг польшийг бүжигчин Камил Куран өөрийн хос Надине Кинзце-ийн хамт хүртэж Икар Кисалиоу ба Ханна Чарчакова (Беларус), Максим Седаков ба Светлана Кукушкина (Орос) нар удааллаа.

Зохион байгуулагч орны хос болох Икар Кисалиоу ба Ханна Чарчакова нар дахин амжилт үзүүлж комби стандартын 2-р ангилалд алтан медаль хүртлээ. Энэ төрөлд Александр Ляпин ба Ирина Гордеева (Орос) нар мөнгө, Рафал Скиера ба Моника Козназка нар хүрэл медалийг хүртжээ.

ОУПОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Грете Андерсон тэмцээнийг зохион байгуулагч багийн ажлыг өндрөөр үнэлсэн ба уг багийг беларусын Тэргэнцэртэй бүжгийн спортын холбоо, Айзамт гимнастикийн холбоо хамтран бүрдүүлсэн байна. Тэрээр мөн беларусын спорт, аялал жуулчлалын яам, үндэсний параолимпын хороонд талархаж буйгаа мэдэгджээ.

Тэргэнцэртэй бүжгийн спорт нь суугаа, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хамардаг ба тамирчид стандарт, латины 10-н бүжгийн төрлөөр, мөн 4, 6, 8-н хосын формейшны төрлөөр өрсөлддөг байна.

Үзсэн: 1455  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2025. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
09:41:10