ОУБСХ-ны хүндэт гишүүн Отто Тейпель 98 насандаа хорвоог орхин явлаа. Тэр 1935 онд анхны тэмцээндээ орж бүжгийнхээ карьерийг амжилттай эхэлж байсан ба Германы АШТ-ийн 8 удаагийн аварга, Дэлхийн стандартын бүжгийн цомын тэмцээнийн 2-р байр, Европын Стандарт ба Латины аварга болж байлаа. Түүний сүүлийн цол нь 1952 авсан Европын Латины аварга байсан байна.
1954 онд Отто Тэйпель 1991 онд IDSF (International DanceSport Federation) - Олон улсын бүжгийн спортын холбоо гэж нэрээ сольсон ICAD (International Council of Amateur Dancers) - Олон улсын бүжгийн сонирхогчдын зөвлөлийг үндэслэгч гишүүдийн нэг байж, 1960 он хүртэл ерөнхийлөгчөөр байсан юм. 1967 онд түүнийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын дээд шагналаар шагнаж байжээ. ОУБСХ-ны Тэргүүлэгчдээс түүний Олон улсын бүжгийн спортын холбооны төлөөх тасралтгүй хөдөлмөр зүтгэл, Бүжгийн спортод зориулсан хайр, бүх зүйлсэд талархаж авах болно гэдгээ илэрхийлэв.