Олон улсын бүжгийн спортын холбоо Дэлхийн бүжгийн спортын холбоо болж өөрчлөгдөхийн өмнөхөн Бүжгийн спортынхонд маш их гарз хохирол тохиож ОУБСХ-ны ерөнхийлөгч асан, дэлхийн бүжгийн спортын лидер Детлеф Хижеманн нас нөхцлөө.
Детлеф Хижеманн амьдралынхаа гуч гаруй жилийн турш Бүжгийн спортыг дэлхий нийтэд хөгжүүлэхийн төлөө зориулж, IDSF-ийг Олимпийн гэр бүлд нэгтгэхийн төлөө маш их зүтгэл гаргасан билээ. Олон нэр хүндтэй шагнал, алдар цууны дунд Детлеф Хижеманн Бүжгийн спортын төлөө оруулсан хувь нэмрээрээ IDSF-ийн Хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Хэдийгээр Мистер Хижеманн биднийг орхин одсон ч түүний оюун санаа үүрд бидэнтэй байж, бид түүнийг олон арван жилээр дурсан санах болно.