Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Өвлийн өвөөд бичсэн захидлууд

Монголын бүжгийн спортынхны шинэ жилд оролцогсдын Өвлийн өвөөд бичсэн захидлуудыг доор тэр чигээр нь орууллаа: 

- Балугаас: Өтгөн сахалтай өвлийн өвөөдөө Бүжиг гэдэг энэ агуу спортод сэтгэл зүрхээ өгсөн бүх хүнд эрүүл энх аз жаргалыг бэлэглээч!

- "Хатан туул", Аагийгаас: Сайн байна уу? Бүтэн жил хүлээсний эцэст таньтай уулзлаа. Хүү нь өнгөрсөн 2010 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Та надад ямар бэлэгтэй ирсэн бэ? Ирэх он БСХ-ны шинэ жилээр өвлийн эмээг дагуулж ирээрэй за ... 

"Хатан туул", "Авъяас"-ын Хатанбаатараас: Энэ дэлхийн бүх хүн энх амгалан, эрүүл энх, аз жаргалтай байгаасай. Монгол улс үүрд мандан бадарч, цэцэглэн хөгжих болтугай. Мөн МБСХ-сайн сайхан.

- Охин Саранхүүгээс: Өвлийн өвөө аавдаа, Монголдоо ОУ-ын чанартай тэмцээн зохион байгуулахад бидэндээ туслаарай. Үүнд. а.Том заал танхим, б.Бүжгийн стандарт шал, в.Сайн баг, тамирчид бэлтгэгдэх бүх нөхцөл боломжийг бидэндээ бэлэглээрэй (багш). Үүнд зөндөө зүйл хэрэгтэй байгааг та бүгдийг мэдэж байгаа ааваа. Хүүхдүүд нь итгэлийг нь даагаад бүгдийг хийж бүтээнээ.

- Шүүгч Лхагвасүрэн: Уут дүүрэн чихэр, бүжгийн гутал авъя.

- Женсек Мөнгөнхуяг: Монголын бүжгийн спортынхонд эв нэгдэлтэй байж, дэлхийн бүжгийн спортод амжилт гарган, Монголын бүжгийн спортынхны байр суурийг Олон улсад бэхжүүлж өгөөч. 2011 онд Монголын бүжгийн спортынхон ар гэртээ хангалттай хүрэлцэхүйц орлоготой, зохион байгуулж байгаа тэмцээн нь мянга мянган оролцогчтой болж, улам өнгөлөг, шударга байх болтугай. Манай бүжгийн спортынхонд ОУ-ын тэмцээний паркет өө сэвгүй гөлгөр бөгөөд халтиргаагүй байж, жинхэнэ бүжгийн спортын мэдлэг өргөжин тэлж, Олон улсын шүүгчид шинээр мэндлэх болтугай.
 
- Н.Мөнхбаяр: Айлчлан ирж буй 2011 онд МБСХ бүл нэмж шинэ клубууд, дэлхийн хэмжээний энтэй хосуудыг бэлэглээрэй. Амжилт бүтээлээр дүүрэн оныг мөн бэлэглээрэй.
 
- "Стар" хамтлагийн Номингэрэл:
   Цалин цагаан тэнгэртээ
   Цасан угалз наадуулсан
   Цагаан торгон өмсгөлтэй
   Цасан охид наадна
   Бүжиг бүжгийн дээд цэнгээнт бүжиг
   Бүжигчид олноороо хүчтэй
   Бүжигчдэд багш нар минь эрхэм
   Бүжигчид нийлээд хамтлаа лаг
   Хамтлагт Бүжгийн спортын холбооны дэмжлэг үргэлж тэргүүнд хэрэгтэй
 
- Дэд Ерөнхийлөгч Ч.Жаргалсайхан: Чамайгаа би хичнээн их хүлээлээ. 365 хоног чинь яасан удаан юм бэ. Чамдаа би хайртай, чамайг би мартаж чадахгүй, хайртай шүү хайрладаг шүү хайрт минь, хурдан хурдан олон олон ирээрэй. (Миний төрсөн сар)
 
- Дархан-Уул, "Свей", шүүгч Амармэндээс: Сайн байна уу өвөө? Хүү нь энэхүү захиандаа өөрийн ажил болох бүжгийн спортын тухай тандаа сайн сайхан бүхнийг дуулгахаар бичиж сууна. 2010 онд бүжгийн спорт маань амжилттай сайхан хөгжин энэхүү спортоор хичээллэх хүүхдүүд маань улам их болж олон тамирчин ОУ болон дотоодын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, олон багш шинээр төрж, өдрөөс өдөрт хөгжиж сайхан болж байна. Та ирэхдээ надад гоё бэлэг авчрахаа мартваа. Өвөө, бид 2011 ондоо бүжгийн спортдоо их олон зүйл хйихээр төлөвлөж байгаа, энэ бүхэн сайхан бүтнэ гэдэгт эргэлзэхгүй итгэж байгаа. За баяртай, та хурдан ирээрэй. Бид одоо яг ид дундаа явж байна шүү.
 
- Д.Сандагдорж: Би өвлийн өвгөн ааваас бүжгийн гутал авмаар байна. Латин. 38 размер.
 
- Баабийгаас: Өвлийн өвгөн аавдаа, Ирэх онд МБСХ-ны үйл ажиллагаа эрч хүчтэй, элбэг баян, эрүүл чийрэг, ололт амжилтаар дүүрэн байлгахыг, мөн formation төрөл улам хөгжүүлэхийг, Монголчууд, залуучуудыг маань өшөө их дэвжин дээшлүүлэхийг, Чадвар, Мэдлэг, Чанар, Хүнлэг байхыг эрхэмлээсэй хэмээн танаас хүсье. Хүндэтгэсэн ...
 
- "Улаан сарнай", Болормаа: Өвөө та надад Их дэлгүүрийн Номин супермаркетаас том тэргээр дүүрэн шоколад өгөөч.
 
- Халиунаагаас: Өвөө шинэ оны мэнд. Надад энэ он гарахаас өмнө стандартын гутал өгөөч. Намайг аз ивээгээсэй.
 
- Цээгийгээс: 2011 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байж азтай, одтой, хийморьтой байх болтугай ...
 
- "Стар", Ариунзаяа:
   Вальсын аянд эргэлдэн бүжиг эргэлдэхийг би хүснэ.
   Баяр жаргалаар дүүрэн амьдрахыг хүснэ.  
   Танго бүжгэнд чамтайгаа эргэлдэхийг хүснэ
   Тансаг жаргалаар дүүрэн амьдрахыг хүснэ
 
- "Хатан туул", Болормаагаас: Өвөө танд энэ захиа очих мөчийн мэнд хүргэе. Энэ мөчид бүжгийн спортын бүх хамтлагуудыг энэ шинэ жилд авчирч өгнө үү. Жич: 1 ч гишүүн үлдээлгүй.
 
- Анхаагаас: Өвлийн өвөөд, Ажлаа сайн хийгээрэй ОК!!!
 
- "Улаан сарнай", Сувдаагаас: Өвлийн өвгөн ааваа та манай бүжгийн спортын холбооны шинэ жилийн баярт хурдан ирээрэй. Цасан охидоо мартав аа (хөөрхөн бүжгийг нь үзмээр байна). Бүжгийн хувцас please.
 
- "Хатан туул", Ганцолмон: Өвлийн өвөөд, өвлийн эмээг хармаар байна.
 
- "Хатан туул" хамтлагийн Тамираас: Манай бүжгийн спортын холбооны шинэ жилд ирж байхыг хүсч байна.
 
- Дархан-Уул, " Вижн данс", дасгалжуулагч шүүгч Мөнх-Эрдэнэ: МБСХ болон Жаргалсайхан багшийнхаа зохион байгуулж буй шинэ жилийн баярын үйл ажиллагаанд ирсэн бүх цоглог залуус бүсгүйчүүддээ Мөнх-Эрдэнэ миний зүгээс баярын мэнд дэвшүүлье. За тэгэхээр өвлийн өвөөдөө хандаж өнгөрсөн жил зохиогдсон МБСХ-ны ёлконд азтан болсон, энэ жил бас азтан болмоор байна шүү өвөө. 
 
- "Хатан туул", "Авъяас"-ын Мөнхзаяагаас: Энх тайван, эв нэгдэл.
 
- "Улаан сарнай", Даш: ...хичээнгүйлэн хүсье. Та надад урт удаан хугацаанд бүжиглэх эрч хүч хайрлаач, би бүжгээс холпмооргүй байна. Бас надад стандартын гоё нутал бэлэглээч.

- Б.Ариунбатаас: МБСХ-ны бүх шүүгч, багш, бүжигчиддээ шинэ оны мэнд хүргэе! Ирэх ондоо спортын өндөр амжилт хүсье. Өвлийн өвгөн аавдаа шинэ бүжгийн гутал өгөөрэй гэж хүсч байна.
 
- "Улаан сарнай", Мөнх-Очироос: Өвлийн өвөөд, би таныг амьдаар нь хармаар байна. Бүжгийн гутал хүсч байна.
 
- "Улаан сарнай", Содмягмар: Hi өвлийн ааваа, Танаар юу байна? Сонин сайхан? Цасан охидтойгоо ирнэ биз дээ? Түрүү жил байсан нөгөө өндөр охин ирнэ биз дээ. Бас гоё chokolate идмээр байна.

- Отгоноос: Энд цугласан эрхэм хүндэт бүжигчид та бүхэнд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Бүх хүмүүст аз бэлэглэхийг хүсье.

Үзсэн: 2103  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
01:46:12