Дархан-Уул аймгийнхан Бүжгийн спортыг хамгийн их хурдацтай хөгжүүлж байгаа орон нутаг гэж хэлэхэд хэн ч маргахгүй биз. Дархан-Уул шиг аймгийн аварга шалгаруулах тэмцээнээ тогтмол зохион байгуулдаг аймаг хэд билээ. Саяхан энэ оны хамгийн ууган тэмцээн болох Дархан-Уул аймгийн бүжгийн спортын АШТ 1-р сарын 25-ны өдөр тус аймгийн "Эрэл" спортын зааланд болж өндөрлөлөө.
Тэмцээний өмнөх 2 өдөр Дархан-Уул аймгийн холбоо УБ хотоос багш урьж багш нартаа зориулан сургалт зохион байгуулсан байна.
Аймгийн АШТэмцээнд тус аймгийн бүжгийн спортын "Лидер данс", "Вижн данс", "Свей", "ПиПи" клубууд оролцож, хүүхэд-1 насны Е зэрэглэлийн 4 бүжиг, хүүхэд-2 насны Е зэрэглэлийн 6 бүжиг, хүүхэд ба өсвөр насны охидын, өсвөр-1 насны Е зэрэглэлийн 6 бүжиг, өсвөр-1 насны нээлттэй латин бүжиг, өсвөр-1 насны нээлттэй стандартын бүжгийн төрөлд хүчтэй өрсөлдөөн болов.
Тэмцээнийг нээлтэнд Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга ноён Батлав ирж, тамирчид, дасгалжуулагч, эцэг эхчүүдэд баяр хүргэж үг хэллээ. Тэмцээнд амжилттай оролцсон хосуудаас аймгийн шигшээ багаа бүрдүүлэн 4-р сард Орхон аймагт зохион байгуулагдах Монголын Хүүхдийн Спортын 4-р Наадмын бүжгийн спортын тэмцээнд оролцуулах юм.
Бусад аймгууд ч бүжгийн спортыг Дарханыхан шиг хөгжүүлбэл аймгийн ирээдүй болсон хүүхэд багачууд ч гоо зүйн мэдрэмжтэй, сайхан чийрэг бие хаатай, цэвэрхэн соёлтой иргэд болон өсч эргээд орон нутгийнхаа хөгжил, соёлд үнэлж баршгүй хувь нэмэр болох буй за.