Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Ирээдүйн Одод тодорлоо

МБСХ, Бүжгийн "Авъяас" төвөөс (МУ-ын гавъяат багш Ч.Жаргалсайхан) хүүхэд, өсвөр насныхны дунд зохион байгуулдаг "Ирээдүйн Одод-2011" тэмцээнийг 2-р сарын 26-ны өдөр "Тэмүүжин" спорт сургуулийн зааланд зохион байгууллаа. Үдээс өмнө зөвхөн анх удаа тэмцээнд орж байгаа бүх насны ангилалын хүүхдүүдийн дунд  Анхны алхам тэмцээнүүд, үдээс хойш спортын зэрэглэлийн тэмцээнүүд зохион байгуулагдав.

Тэмцээнд нийслэл хот, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн нийт 800 орчим хүүхэд оролцсоноос "Гуа үжин" клубын багш дасгалжуулагч Д.Ганцог, Б.Сэлэнгэ нар 128 хүүхэд буюу 64 хос бэлтгэж тэмцээнд амжилттай оролцуулсан нь Монголын бүжгийн спортын түүхэн дэх дээд амжилт болж байна. 
 
Энд "Анхны алхам" тэмцээнийг орхиод үдээс хойш болсон зэрэглэлийн тэмцээнүүдийн финалд эзэлсэн байдлыг толилуулъя.
Өсвөр-2 насны Нээлттэй 10 бүжгийн тэмцээнд 1-р байрыг Ж.Төгөлдөр, Б.Золжаргал (Авъяас клуб) 2-р байрыг Б.Ёндонжамц, П.Маргад (Авъяас) нар эзэллээ. 
 
Өсвөр-1 “Нээлттэй 10 бүжиг” 1. Билгүүнтамир, Хулан (Sway), 2. Алтанбилэг, Хулан (Sway), 3. А.Баасанжав, Б.Анужин (Авъяас)
 
Хүүхэд-1 4 бүжгийн тэмцээн: 1. Ц. Азжаргал, Э.Ану (Sway), 2. Баасанёндон, Ануужин (Moon), 3. Г.Бямба-Очир, Х.Энхчимэг (Sway), 4. А.Тэлмэн, Д.Оюунтунгалаг (UB dance), 5. Б.Мөнгөнцоож, Б.Энхтунгалаг (Sway), 6. Зүчи, Анужин (Moon)

Хүүхэд-2 "Е+D" зэрэглэлийн стандартын бүжиг: 1. Г.Халиун , Э.Няморгил (Sway), 2. Д.Дүүрэнбаяр , Г.Оюундар (Sway), 3. Б.Тэнүүн, Э.Учрал (Victory), 4. Багабанди, Ариунзаяа (Sway),  5. Н.Ууганбаатар, Э.Уянга (Sway), 6. Наранбаатар, Анужин (Гуа үжин)
 
Хүүхэд-0 Латин 2 бүжиг: 1.Ариунболд, Мөнгэрэл (Vision dance), 2. Мөхнмандал, Хулан (Гуа үжин)
 
Өсвөр-1 "Е+D" Латин: 1. Б. Батчимэг, П.Отгонбилэг (Sway),  2. Билгүүнтамир, Хулан (Sway), 3. Бадамсэд, Мөнхзолбоо (Sway), 4. Алтанбилэг , Хулан (Sway), 5. А.Баасанжав, Б.Анужин (Авъяас), 6. Т.Тэмүүлэн, Ч. Халиунаа (Sway)
 
Хүүхэд 2 "Е" Латин: 1. Д.Бүрэнбаяр, Г.Оюундарь (Sway), 2. Э.Няморгил, Г.Халиун (Sway), 3. Б.Тэнүүн, Э.Учрал (Victory), 4. Багабанди, Ариунзаяа (Sway), 5. Ууганбаатар, Уянга (Sway), 6. М.Болорболд, Ц.Далайсүрэн (Sway), 7. Наранбаатар, Ануужин (Гуа үжин)
 
Өсвөр 1 "D+C" Стандарт: 1. Бадамсэд, Мөхнзолбоо (Sway), 2. Билгүүнтамир, Хулан (Sway), 3. А.Баасанжав, Б.Анужин (Авъяас), 4. Алтанбилэг, Хулан (Sway), 5. П.Отгонбилэг, Б.Батчимэг (Sway), 6. Т.Тэмүүлэн, Ч.Халиунаа (Sway)
Үзсэн: 1479  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!