Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

МБСХ-ны эрх барих дээд байгууллага Ерөнхий чуулган хуралдав

Өнгөрсөн хагас сайн буюу 5-р сарын 21-ны өдөр Монголын Бүжгийн Спортын Холбооны (МБСХ) эрх барих дээд байгууллага ЕРӨНХИЙ ЧУУЛГАН 76%-ийн ирцтэй хуралдаж МБСХ-ны 2010 оны санхүүгийн тайлан, МБСХ-ны Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, МБСХ-ны Тэргүүлэгчдийг сонгох, санхүүгийн хяналтын зөвлөлийг байгуулах гэсэн үндсэн 4 асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий чуулган дээр ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ийн дарга Ч.Наранбаатар, Спортын хэлтсийн мэргэжилтэн С.Эрдэнэтуяа нар биеэр ирж чуулганы ажиллагаанд амжилт хүссэн байна.

Ерөнхий чуулганы ажиллагаа нь шударга ёс, ил тод байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан зарчим дээр үндэслэгдэн явагдсан байна.
 
МБСХ орчин үеийн Дэлхий нийтийн бүжгийн спортын чиг хандлага, Монголын улсын бүжгийн спортын хөгжлийн өнөөгийн түвшин ба ирээдүйн зорилтдоо нийцүүлэн МБСХ-ны Дүрмийг шинэчлэн батлав.

Холбооны шинэчилсэн Дүрмийн дагуу МБСХ-ны сонгууль явуулж дараах нэр бүхий хүмүүсийг Тэргүүлэгчдээр сонгожээ. Үүнд:

МБСХ-ны Ерөнхийлөгчөөр:
Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат,
Дэд ерөнхийлөгчөөр: МУ-ын гавъяат багш Ч.Жаргалсайхан
,
Ерөнхий нарийн бичгийн даргаар: А.Мөнгөнхуяг,
Санхүүчээр: “Монгол газар” компаний гүйцэтгэх захирал У.Даш
,
Спорт эрхэлсэн захиралаар: Дархан-Уул аймгийн бүжгийн спортын холбооны ерөнийлөгч А.Амармэнд
,
МБСХ-ны Мэргэжлийн бүжгийн спортын хэлтсийн захирлаар: Д.Батсайхан
,
Тэргүүлэгч гишүүдээр: Д.Ганчулуун, П.Мэндсайхан, О.Саранхүү, Д.Ганцог, Д.Ганзориг, Б.Номингэрэл

Мөн Монголын бүжгийн спортын хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн Дашжамцын Арвинг ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР сонгожээ.
 
МБСХ-ны Санхүүгийн хяналтын зөвлөлийг байгуулж даргаар Б.Мөнх-Очирыг, гишүүнээр Г.Сүрэнжавыг сонгов.

МБСХ нь Олон Улсын Бүжгийн Спортын Холбооны гишүүн бөгөөд ирэх 6-р сард Олон Улсын Бүжгийн Байгууллагад элссэнээр зөвхөн Стандартын ба Латин-Америкийн 10 бүжгийг удирдах бус бусад бүжгийн бүх чиглэлүүдийг удирдах, зохион байгуулах, хөгжүүлэхээр болж байна. Үүний эхлэл болгож 7-р сарын 1-нд БНХАУ-ын Чендү хотноо Хятадын бүжгийн спортын холбооноос зохион байгуулж байгаа Азийн аварга шалгаруулах Хип-хоп бүжгийн анхдугаар тэмцээнд насанд хүрсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй багийг илгээх гэж байна.

Үзсэн: 1320  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!