Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Бүжигчид спортоор өрсөлдөв

"Дорнын вальс-2011" тэмцээний хүрээнд бүжгийн спортынхонд зориулж Дорнод аймагтай танилцах экскурс, Аймгийн ЗДТГ-аас МБСХ-ны шүүгчид, багш нарт зориулж барьсан хүндэтгэлийн зоог, аймгийн БТСГ-аас зохион байгуулсан спортын тэмцээн зэрэг олон арга хэмжээ боллоо.

Спортын тэмцээнд клубуудын хүүхдүүдийг хольж том жижгээр нь 4 тэнцүү багт хувааж буухиа гүйлт, морин барилдаан, бөхийн барилдаан, дээсэнд үсрэх, хөгжилтэй тоглоом зэрэг олон тэмцээн зохион байгуулав. Тэмцээний нийт дүнгээр Н.Мөнх-Эрдэнэ багштай "Лаки" баг түрүүлж, Л.Амар багштай баг хоёрдугаар байранд шалгарлаа. Тэмцээний дараа аймгийн Биеийн тамир, спортын газраас орон нутгаас ирсэн тамирчдыг хонины хорхооор дайлж, Дорнод аймагтай танилцах аялал зохион байгууллаа.

Үзсэн: 1350  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!