Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Өвөрхангай аймагт бүжгийн спортын АШТ

Монголын Бүжгийн Спортын Холбоо, Өвөрхангай  аймгийн "Ирмүүн" БСХолбооноос Өвөрхангай аймгийн Засаг даргын ивээл дор Бүжгийн спортын улсын чанартай "Ирмүүн-2011" тэмцээнийг  2011оны 10-сарын 08-ны өдөр Арвайхээр хотноо амжиллтай  зохион байгууллаа.

Тэмцээн хосын тэмцээн ба хамтлагуудын формейшн гэсэн үндсэн 2 төрөлд зохион байгуулагдаж нийслэл Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Өмнөговь, Өвөрхангай аймгуудийн 10 гаруй клубын хүүхэд, өсвөр, залуучууд, насанд хүрэгчид насны ангиллын 300 гаруй тамирчид ур чадвар, хурд хүчээ сорьлоо. Тэмцээнийг МБСХ-ны Ерөнхийлөгч, УБ хотын Ерөнхий менежер Ч.Бат, Өвөрхангай аймгийн засаг дарга н.Тогтохсүрэн, засаг даргын орлогч, Арвайхээр хотын засаг дарга зэрэг нутгийн томоохон удирдлагууд ирж үзсэн нь тэмцээн хэр хэмжээнд зохион байгуулагдсаныг илтгэнэ.

 
Уг тэмцээнийг зохион байгуулахад аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтсээс онцгойлон анхаарч зохион байгуулсан бол, тэмцээнийг ивээн тэтгэгчээр Өвөрхангай аймгийн ЗДТГ, ЭМГ,  БТСГ, Хаан банк, Хас банк (Өвөрхнагай аймаг дахь салбар), "Баянбулаг" зочид буудал, "Хараа" зочид буудал, "Өвжигүүр" ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажилласан байна. Тэмцээнд оролцсон бүх тамирчид, шүүгчид, албаныхны байрны зардлыг зохион байгуулагч тал даасан.
 
Өврийн сайхан хангайн нутаг тэмцээнд оролцсон хүүхэд бүрт, тамирчин бүрт ивээл хайраа хайрлаж, алдаа дутагдалгүй, ур чадвараа гүйцэт үзүүлсэн, Бөхийн өргөөнд хурсан олныг баясгасан гайхалтай тэмцээн болж өнгөрлөө. Заалны шал шинэ өөгүй, дотоод чимэглэл үнэхээр сайхан байсан учраас тамирчдын сэтгэл санаа ч өндөр байлаа. Тэмцээний бас нэг онцлог бол залуучууд-насанд хүрэгчдийн Латин, Стандартын төрөл тус бүрийн эхний 3 байранд мөнгөн шагнал олгосон (1-р байр 150000, 2-р байр 100000, 3-р байр 50000₮) ба үүнээс хойш энэ насны ангилалын тамирчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор цаашид мөнгөн шагналтай байлгахаар болж байна.
 
Үдээс өмнө бага зэрэглэлийн тэмцээнүүд болсон бол үдээс хойш формейшн хамтлагийн тэмцээнүүд, хосын өндөр зэрэглэлийн тэмцээнүүд зохион байгуулагдсан. Тэмцээний шүүгчээр МБСХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Жаргалсайхан, женсек А.Мөнгөнхуяг, Мэргэжлийн бүжгийн спортын хэлтсийн захирал Д.Батсайхан, шүүгч Д.Ганцог, Д.Ганзориг, Н.Мөнх-Эрдэнэ,  Б.Буянжаргал, Л6Амар нар, ерөнхий шүүгчээр МБСХ Спортын хэлтсийн захирал А.Амармэнд ажиллаа.
 
Хосын тэмцээнүүдийн аваргуудыг дурьдъя. Энгийн зэрэглэлийн тэмцээнүүд:
Хүүхэд-1,2 Анхны алхам 2 бүжигт УБ, “Гуа-Үжин” клубын Г.Отгонбилэг, Э.Оюунцолмон
Өсвөр-1,2 Анхны алхам 3 бүжигт УБ, “Гуа-Үжин” клубын Б.Эрдэнэбаяр, Н.Мичидмарал
Хүүхэд-1,2 D зэрэглэл, 2 эмэгтэй, 3 бүжигт Өмнөговь, “Vision dance” клубын Д.Нандинэрдэнэ, А.Мөнхчимэг
Өсвөр-1,2, С зэрэглэл, 2 эмэгтэй 4 бүжигт Орхон, “Star shining” клубын М.Номин, Т.Артөрсүрэн
Хүүхэд-1, Е зэрэглэл, 4 бүжигт Дархан-Уул, “Sway” клубын Г.Бямба-Очир, Х.Энхчимэг

Хүүхэд-2, Е, 4 бүжигт Дархан-Уул аймгийн “Sway” клубын У.Наранбаатар, Э.Уянга

Хүүхэд-2, Е, 6 бүжигт Дархан Уул аймгийн “Sway” клубын Д.Дүүрэнбаяр, Г.Оюундарь
Өсвөр-1, Е, 6 бүжигт УБ, “Гуа-Үжин” клубын С.Ганбаатар А.Цэндмаа
Өсвөр-1, Д, 8 бүжигт Орхон, “Star shining” клубын А.Гүррагчаа, Г.Болортуяа
Өсвөр-2, Д, 8 бүжигт Орхон, “Star shining” клубын Н.Отгонбаяр, Б.Хишигсүрэн
 
Өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд:
Хүүхэд-2, Д, 8 бүжигт Дархан-Уул аймгийн "Свей" клубын Э.Ням-Оргил, Г.Халиун
Өсвөр-1, Нээлттэй 10 бүжигт Дархан Уул аймгийн “Sway” клубын Н.Бадамсэд, Т.Мөнхзолбоо
Өсвөр-2, ,Нээлттэй Стандартад Дархан-Уул,“Sway” клубын Э.Цогтбаяр, С.Мөнхцэцэг
ба Латинд Дархан-Уул аймгийн “Sway” клубын Э.Цогтбаяр, С.Мөнхцэцэг
Залуучууд-Насанд хүрэгчдийн нээлттэй Латинд УБ, “Linе of dance” клубын Г.Тамир М.Үүрийнцолмон нар
Залуучууд-Насанд хүрэгчдийн нээлттэй Стандартын тэмцээнд УБ, “Linе of dance” клубын Г.Тамир М.Үүрийнцолмон нар тэргүүн байранд шалгарсан байна.
 
Формейшн тэмцээнд эхний 3 байранд орсон байдлыг танилцуулъя. Хүүхэд насны Латины формейшнд Өмнөговь аймгийн “Magic dance” клубын “Magic dance” Хамтлаг (тэмцээнд анх удаа орж байгаа) 1-р байр, Өвөрхангай аймгийн “Ирмүүн” клубын “Ирмүүн”, Дархан-Уул аймгийн "Falamingo" клубын "Солонго" хамтлагууд 2,3-р байр эзлэв.
 
Өсвөр насны Латины формейшнд  Дархан-Уул аймгийн “Vision dance” клубын “Шигтгээ” хамтлаг 1-р байр, Өвөрхангай аймгийн "Ирмүүн", "Болор" (тэмцээнд анх удаа орж байгаа) хамтлагууд 2,3-р байрыг тус тус эзэлсэн бол Өсвөр насны Стандартын формейшнд Орхон аймгийн “Star shunning” клубын “Оддын гялбаа” хамтлаг 1- байр, Дархан-Уул аймгийн “Vision dance” клубын “Шигтгээ” хамтлаг,  Өвөрхангай аймгийн “Ирмүүн” клубын “Ирмүүн” хамтлагууд 2,3-р байранд тус тус шалгарсан байна.
 
"Ирмүүн-2011" тэмцээний "Шилдэг хос"-оор Дархан-Уул аймгийн "Свей" клубын Н.Бадамсэд, Т.Мөнхзолбоо, "Шилдэг багш"-аар хамгийн олон хос, хамтлаг бэлтгэж амжилттай оролцуулсан Өвөрхангай аймгийн "Ирмүүн" клубын багш М.Батзориг шалгарсан байна.
 
Өвөрхангай аймагт бүжгийн спорт хөгжих, оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэсэн байгууллага бол Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтэс юм. Энэхүү хэлтэс бүжгийн спортын "Ирмүүн" клубыг заалаар үнэ төлбөргүй хангадаг ба өнөөдөр тус клубт 200 гаруй хүүхэд, залуус бүжгийн спортоор хичээллэж байна. М.Батзориг дасгалжуулагчтай "Ирмүүн" клуб нь үндэс сууриа тавиад удаагүй боловч клубын тамирчдын  ур чадвар хурдтай ахиж өнөөдөр Өвөрхангай аймгийн Бүжгийн спорт хөгжлөөрөө улсдаа 4-рт жагсах хэмжээнд хүрч чадсан юм. Мөн Монголын хамгийн шилдэг хос Г.Тамир М.Үүрийнцолмон нарыг бүжгийн спортын тэмцээндээ эргэн ирсэнд баяр хүргэе.
Үзсэн: 1786  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!