Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Архи, тамхигүй СПОРТ

МБСХ-ны ЕНБД-ын гаргасан "Архи, тамхигүй спорт" санаачилгыг МҮОХ, Спортын холбоод дэмжихээ илэрхийлж хэвлэлийн бага хурал хийсэн байна. Хэвлэлийн бага хуралд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч, олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин, Монголын Бүжгийн Спортын Холбооны ЕНБД А.Мөнгөнхуяг, Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ЕНБД Г.Бат-Эрдэнэ, Монголын Волейболын Холбооны ЕНБД Ц.Бат-Энх нар оролцож телевиз, спортын сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Өнөөдөр архи, тамхи нь монгол хүний эрүүл мэнд, удмын санг устгаж байна. Тиймээс спортын холбоод, бусад төрийн ба төрийн бус байгууллагууд, тэдгээрийн мэргэжилтэн, багш дасгалжуулагч, шүүгчид, тамирчдад аливаа архи, тамхины сурталчилгаанд оролцохгүй байх, архи тамхи үйлдвэрлэгчид, импортлогчдоос тэтгэмж тусламж авахгүй байх, аливаа баяр ёслол, тэмдэглэлт арга хамжээг архи, тамхигүй хэрэглэх, тэмцээн уралдааны үед болон тэмцээний дараах хүлээн авалтын үед архи тамхи хэрэглэхгүй байх, улмаар нийт ард түмэнд архи, тамхи хэрэглэдэггүйгээрээ үлгэрлэхийг уриалж байна.
 
МЧБХолбоо 11-р сарын 1-ны өдөр 50 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа бөгөөд архи, тамхины эсрэг тэмцэлд нэгдэх үүднээс ойгоо архи худалдаалж, үйлчилдэггүй сарын эхний өдрийг сонгож авч тэмдэглэж байгаагаа мэдээллээ.
 
Удахгүй сар гаруйхны дараа МБСХ-ны 10 жилийн ой болох бөгөөд Бүжгийн спортынхон ЕНБД-ынхаа санаачилгыг дэмжиж, ойгоо архи, тамхигүй тэмдэглэх, улмаар архи, тамхийг амьдралаасаа үүрд авч хаях байх гэж найдаж, уриалж байна.

Үзсэн: 855  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
02:02:12