Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

'Улаан сарнай' хамтлаг маргааш Герман улсыг зорино

Дэлхийн Бүжгийн Спортын Холбоо, Германы Бүжгийн Спортын Холбооноос энэ сарын 26-ны өдөр Дэлхийн аварга шалгаруулах стандартын формейшн тэмцээнийг Германы Брауншвейг хотноо зохион байгуулах гэж байна. Тэмцээнд манай улсын төлөөлөн МБСХ-ны гишүүн СЭЗДС-ийн "Улаан сарнай" хамтлаг оролцохоор маргааш Герман улсын зүг мордох гэж байна.

Энэ бол монголчуудын Стандартын формейшны ДАШТ-д оролцож байгаа хоёр дахь тохиолдол бөгөөд тэмцээнд өчигдрийн байдлаар 11 орны 19 баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Оролцогсод бүгд Европ тивийн бүжгийн спорт өндөр хөгжсөн орнууд учраас "Улаан сарнай" хамтлагийг маань тун хүндхэн өрсөлдөөн хүлээж байгаа нь ойлгомжтой. За тэгээд Улс тунхагласны баяраар Дэлхийн паркетан дээр өрсөлдөж байх "Улаан сарнай" хамтлагтаа амжилт хүсье.


Үзсэн: 1992  |   0   1 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!