Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

'Улаан сарнай' хамтлаг ДАШТ-нд амжилттай оролцлоо

Дэлхийн Бүжгийн Спортын Холбооноос 2011 оны 11-р сарын 26-ны өдөр Германы Брауншвейг хотноо 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах стандартын бүжгийн формейшн (хамтлагийн) тэмцээнийг зохион байгууллаа. ДАШТ-нд Герман, Польш, ОХУ, Белорусс, Словак, Чех, Унгар, Монгол, Нидерланд, Румын, Бельги, Унгарын 19 хамтлаг оролцож өрсөлдөв.

Нийт орж байгаа 19 хамтлаг эхний шатанд өрсөлдөж, 14 хамтлаг хагас финалд шалгарч цааш өрсөлдсөн байна. Финалд 6 хамтлаг үлдэж өрсөлдсөнөөс 2011 оны Дэлхийн аваргаар Германы Braunschweiger TSC шалгарч, 2-р байранд Польшийн ST Lotus, Jantar Elblag, 3-р байранд ОХУ-ын Vera, Tyumen, 4-р байранд Германы 1. TC Ludwigsburg, 5-р байранд ОХУ-ын Impuls, Chelyabinsk, 6-р байранд Белоруссын Univers Minsk хамтлагууд оржээ.
 
Манай улсыг төлөөлөн оролцсон "Улаан сарнай" хамтлагийн хувьд (дасгалжуулагч Б.Номингэрэл) бүжгийн спорт өндөр хөгжсөн орнуудын хамтлагуудтай өрсөлдсөн хэдий ч  эхний шатандаа амжилттай бүжиглэн хагас финалд шигшигдэж, дахин өрсөлдөн 10-р байранд орсон байна. Энэ бол Монголчуудын түүхэнд ДАШ Стандартын формейшн тэмцээнд урьд үзүүлж байгаагүй өндөр амжилт юм. "Улаан сарнай" хамтлагтаа цааш цаашдаа бэлтгэлээ сайн хийж, бүжгийн спортод улам улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
 
Доорхи хүснэгтээс тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.worlddancesport.org, www.dancesportevents.com сайтнуудаас үзнэ үү.
 

Rank

team

Country

1.

Braunschweiger TSC

Germany

2. - 3.

ST Lotos Jantar Elblag

Poland

2. - 3.

Vera Tyumen

Russian Federation

4.

1. TC Ludwigsburg

Germany

5.

Impuls Cheliabynsk

Russian Federation

6.

TSC Univers Minsk

Belarus

7.

Interclub Bratislava

Slovakia

8. - 9.

TK TS KROK Hradec Kralove

Czech Republic

8. - 9.

Silver TSE Scentes

Hungary

10. - 14.

Ulaan Sarnai

Mongolia

10. - 14.

Step In Time Grootebroek

Netherlands

10. - 14.

ST Kadryl Bialystok

Poland

10. - 14.

Floris Bistrita

Romania

10. - 14.

TC Kosice

Slovakia

15.

DSV Moving Action Waalwijk

Netherlands

16.

Fortuna Polotsk

Belarus

17. - 19.

No Limits Geel

Belgium

17. - 19.

TK Chavaletice

Czech Republic

17. - 19.

Ritmo STE Pécs

Hungary

Үзсэн: 1636  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!