2010 оны IDSF Дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн формейшн тэмцээнд 10-р байртай ирж байсан Бүжгийн спортын "Стар" хамтлаг маргааш Литва улсыг зорино. Дэлхийн бүжгийн спортын холбоо, Литвийн бүжгийн спортын холбооноос 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн формейшн тэмцээнийг Литвийн Вильнус хотноо 12-р сарын 3-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Вильнус хотын "Сименс арена"-д болох Латины формейшны ДАШТ-нд урьдчилсан мэдүүлгээр ОХУ, Австри, Чех зэрэг 10 орны 18 хамтлаг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна. Тэмцээнтэй холбоотой мэдээллийг http://wfl2011.dancesport.lt/main.htm хаягаар орж үзнэ үү.
Бүжгийн спортын "Стар" хамтлагтаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож, ноднингийнхоо амжилтыг бататгахыг хүсэн ерөөе!