Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

'Стар' хамтлаг ноднингийн амжилтаа бататгалаа
ДБСХ-ны 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн формейшн тэмцээн өчигдөр Литва улсын Вильнус хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Унгар, Чех, Нидерланд, Англи, Польш, Монгол, ОХУ, Литва, Герман, Австрийн 18 хамтлаг оролцсон билээ.
 
Эхний шатанд 18 хамтлаг өрсөлдөж, хагас финалд 12 хамтлаг шалгарч, тэндээсээ финалд 6 хамтлаг үлдэж өрсөлдсөнөөс 2011 оны Дэлхийн аваргаар Литвийн Klaipeda university form. team Žuvėdra 1 шалгарч, 2-р байранд ОХУ-ын Vera, 3-р байранд Германы FG TZS Aachen/TD TSC Duesseldorf RotWeiss, 4-р байранд Германы Gruen-Gold-Club Bremen A Team, 5-р байранд Литвийн Klaipeda university form. team Žuvėdra 2, 6-р байранд Австрийн HSV Zwolfaxing Sektion Tanzsport хамтлагууд оржээ.
 
Манай улсыг төлөөлөн ДАШТ-нд хоёр дахь удаагаа оролцож байгаа "Стар" хамтлагийн хувьд (дасгалжуулагч Д.Батсайхан, О.Саранхүү) эхний шатандаа амжилттай бүжиглэн хагас финалд шигшигдэж өрсөлдөн 11-12-р байрыг Унгарын Botafogo Dance Ensemble хамтлагтай хуваан эзэлж ноднингийн амжилтаа бататган тэмцээнээ өндөрлөжээ. Монгол улсынхаа нэрийг ОУ-ын паркетан дээр амжилттай өргөж яваа "Стар" хамтлагтаа цааш цаашдын бүжгийн спортын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
 
Доорхи хүснэгтээс тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.worlddancesport.org сайтаас үзнэ үү.
 

2011 WDSF World Latin Formation

Place

 

Country

1

Klaipeda university form. team Žuvėdra 1-

Lithuania

2

Vera -

Russia

3

FG TZS Aachen/TD TSC Duesseldorf RotWeiss-

Germany

4

Gruen-Gold-Club Bremen A Team-

Germany

5

Klaipeda university form. team Žuvėdra 2-

Lithuania

6

HSV Zwolfaxing Sektion Tanzsport-

Austria

7-8

TSC Schwarz Gold -

Austria

7-8

Double V A-Team -

Netherlands

9-10

Takt -

Poland

9-10

Duet -

Russia

11-12

Botafogo Dance Ensemble-

Hungary

11-12

Star -

Mongolia

13

A-Z -

Poland

14-15

XS Latin Cambridge-

England

14-15

DSV Dance East Latin-

Netherlands

16-17

TKG Hlinsko -

Czech Republic

16-17

Gala TE -

Hungary

Үзсэн: 2013  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!