Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

'Цэнгээнт бүжгийн техник' сурах бичиг

Дэлхийн бүжигчдийн ширээний ном болсон Гай Ховардын "Цэнгээнт бүжгийн техник" сурах бичиг монгол хэлнээ бүрэн эхээрээ хэвлэгдэн гарлаа. Энэхүү сурах бичигт Стандартын Вальс, Танго, Венийн вальс, Удаан фокстрот, Хурдан фокстрот бүжгүүдийн анхан, дунд, гүнзгий шатны хөдөлгөөнүүд багтсан болно.

Сурах бичгийг бүжгийн багш, дасгалжуулагч, сурагцагсад болон аль түвшний бүжигчид ашиглаж болохоор бичсэн ба хөдөлгөөнүүдийн алхам нэг бүрийн улны байрлал, улны ажиллагаа, чиглэл, эргэлтийн хэмжээг, өндийлт ба доошлолт, си-би-эм, свей, хэмнэлийг хүснэгтлэн үзүүлсэн. Мөн хөдөлгөөнүүдийн өмнөх ба удаах хөдөлгөөнүүд, анхаарвал зохих бүхий л тайлбарыг дурьджээ. Иймээс номыг судлаж буй хэн ч байсан дээрх бүжгүүдийн дурын холбоосыг (комбинац) зохиомжлон бүжиглэх, заах боломжтой юм. Мөн сурах бичгийн төгсгөлд бүжгүүдийн анхан, дунд, гүнзгий шатны хувилбаруудыг санал болгосон байна.

Үнэ: 12000₮, Утас: 9915-6771

Үзсэн: 6372  |  22 6

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2017. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™