Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Монголын бүх ард түмний спортын наадмын Бүжгийн спортын шигшээ тэмцээн

2012 онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас Монголын бүх ард түмний спортын 13-р их наадмыг зохион явуулж байна. МБСХ 2010 оны ажлаараа спортын холбоодоос шалгарч Монголын бүх ард түмний спортын наадамд Бүжгийн спортыг анх удаа багтаах эрхийг олж авсан билээ. 2012 оны 4-р сарын 20-ны өдөр Спортын төв ордонд МБАТСН-ын Бүжгийн спортын шигшээ тэмцээн Стандарт ба Латин бүжгийн төрөлд зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар,  Чингэлтэй, Сонгино хайрхан дүүрэг, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд, хүчний байгууллагуудаас "Хүч", Алдар", "Хилчин" спорт хороодын шигшээ багууд оролцов.

Латин бүжгийн тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалын 36 хос оролцсоноос "Хүч" спорт хорооны нэр дээрээс оролцсон Г.Тамир, М.Үүрийнцолмон нар аваргалж, Дархан-Уул аймгийн Б.Тамир, Б.Содмягмар нар 2-р байр, "Хүч" спорт хорооны Д.Дөлгөөн, Цлхагвасүрэн нар 3-р, Баянгол дүүргийн Т.Тэмүүжин, Б.Онондарь нар 4-р, Чингэлтэй дүүргийн С.Алтаншагай, Д.Шинэзаяа нар 5-р, Дархан-Уул аймгийн Э.Цогтбаяр, С.Мөнхцэцэг нар 6-р байр эзлэв.

Стандартын бүжгийн тэмцээнд мөн 36 хос оролцож өрсөлдсөнөөс Баянгол дүүргийн Т.Тэмүүжин, Б.Онондарь нар аваргалж, "Хүч" спорт хорооны Г.Тамир, М.Үүрийнцолмон нар 2-р, Дархан-Уул аймгийн Ч.Анхбаяр, Э.Элбэгзаяа нар 3-р, Чингэлтэй дүүргийн С.Алтаншагай, Д.Шинэзаяа нар 4-р, "Хүч" спорт хорооны Г.Сүрэнжав, Б.Үзмээ нар 5-р, Сүхбаатар дүүргийн Б.Уянга, С.Батхүрэл нар 6-р байр эзэлсэн.

МБАТСН-ын Бүжгийн спортын шигшээ тэмцээн бол Монголын бүжгийн спортын түүхэнд байгаагүй насанд хүрэгчдийн ширүүн өрсөлдөөн байлаа. Үүний нэг тод жишээ бол 2 төрөлд өрсөлдөж аль аль төрөлд нь финалд үлдсэн хосууд 40 бүжиг бүжиглэсэн явдал юм. Ямар ч байсан үзэх юм ихтэй сонирхолтой тэмцээн байсныг дурьдъя.

Байгууллагын дүнгээр "Хүч" спорт хорооны шигшээ баг түрүүлж, Дархан-Уул аймаг, Сүхбаатар дүүргийн шигшээ багууд 2, 3-р байруудыг эзэлсэн байна.

 

 

амир, М.Үүрийнцолмон
Б.Тамир, Б.Содмягмар
Д.Дөлгөөн, Цлхагвасүрэн
Т.Тэмүүжин, Б.Онондарь
С.Алтаншагай, Д.Шинэзаяа
Э.Цогтбаяр, С.Мөнхцэцэг
Үзсэн: 3300  |  1 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!