Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

2012 МБСХ УАШ формейшн Стандарт ба Латин,

МБСХ, Улаанбаатар хотын БСХ, Бүжгийн спортын “Мүүн” клубын зохион байгуулсан "Сарны цом-2012" тэмцээн 2012 оны 5-р сарын 2-ны өдөр "Буянт-Ухаа" спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. "Сарны цом" тэмцээн нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг хамгийн олон оролцогчтой томоохон тэмцээн юм. Энэхүү тэмцээний онцлог нь хүүхэд болон өсвөр насны формейшн хамтлагийн тэмцээнүүд зохиогддогоороо бусад тэмцээнүүдээс ялгаатай байдаг билээ. Энэ жилийн хувьд монгол орны өнцөг булан бүрээс буюу УБ хот, Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Хөвсгөл, Архангай аймгийн 1000 гаран оролцогч хосын 5 насны ангилалын 8 тэмцээнд, формейшн хамтлагийн  4 насны ангилалын 7 тэмцээнд аваргын төлөө өрсөлдлөө.

Тэмцээний үеэр 2012 МБСХ УАШ Насанд хүрэгчдийн Стандарт, Латины формэйшн тэмцээнүүдийг МБСХ-ноос зохион байгуулж хамтлагууд 2012 оны ДБСХ-ны Дэлхийн аварга шалгаруулах формейшн тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн юм.

"Сарны цом-2012" тэмцээн нь зохион байгуулалт, заал танхим, тамирдын чанар ур чадвар зэрэг бүхий л үзүүлэлтээрээ бусад тэмцээнүүдээс ялгарч байсныг дурьдах нь зүйтэй. Энэ удаагийн Сарны Цом 2012 тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Скай Трэйдинг" ХК, ивээн тэтгэгчээр JCI их хүрээ, "Хүрээ Ротаракт", "Түшиг косметикс", "Монос Косметикс", “Ану энд Ти” ХХК, Азийн их хүлэг зэрэг байгууллагууд оролцсон байна.

Тэмцээний дүн:

Формейшн хамтлагийн төрөлд

Цэцэрлэгийн (Хүүхэд-0) насны Латин

Байр Хамтлаг Харъяалал Дасгалжуулагч
1 Оддын гялбаа        
Дархан-Уул, "Улиасхан" цэцэрлэг 
Тэмүүлэн
2 Бялзуухай УБ хот, 98-р цэцэрлэг Гантогтох
3 Хараацай Дорнод
Хэрлэнтуяа

Хүүхэд нас стандарт

Байр  Хамтлаг Харъяалал Дасгалжуулагч
1 Свэй-2 Дархан-Уул, "Свэй" клуб
А.Амармэнд
2 Золбоо Дархан-Уул, "Шидэт бүжиг" клуб
С.Ууганбаяр
3 Дорнын солонго-2 Дорнод, "Дорнын бүжиг" хамтлаг
Н.Алтанцэцэг

Хүүхэд нас Латин

Байр  Хамтлаг Харъяалал Дасгалжуулагч
1 Гуа үжин-2          
УБ хот, "Гуа Үжин" клуб
Д.Ганцог
2 Свэй-2 Дархан-Уул, "Свэй" клуб
А.Амармэнд
3 Золбоо Дархан-Уул, "Шидэт бүжиг" клуб
С.Ууганбаяр

Өсвөр нас Стандарт

Байр  Хамтлаг Харъяалал Дасгалжуулагч
1 Свэй Дархан-Уул, "Свэй" клуб
А.Амармэнд
2 Шигтгээ Дархан-Уул, "Вижн данс" клуб 
Н.Мөнх- Эрдэнэ
3 Дорнын бүжиг      
Дорнод, "Дорнын бүжиг" клуб
Н.Алтанцэцэг

Өсвөр Латин

Байр  Хамтлаг Харъяалал Дасгалжуулагч
1 Свэй Дархан-Уул, "Свэй" клуб
А.Амармэнд
2 Гуа үжин               
УБ хот, "Гуа Үжин" клуб
Д.Ганцог
3 Шигтгээ Дархан-Уул, "Вижн данс" клуб 
Н.Мөнх- Эрдэнэ    

УАШ Насан хүрэгчдийн Стандартын Формейшн

Байр  Хамтлаг Харъяалал Дасгалжуулагч
1 Улаан сарнай    
УБ хот, СЭЗДС  Б.Номингэрэл
2 Хатантуул УБ, МУ-ын ХААИС Цолмон
3 Голдэн дэнс Дархан-Уул аймаг, ДУБСХ   
А.Амармэнд

УАШ Насан хүрэгчдийн Латины Формейшн

Байр  Хамтлаг Харъяалал Дасгалжуулагч
1 Стар УБ хот, "Мүүн" кллуб
Д.Батсайхан, О.Саранхүү
2 Голдэн дэнс Дархан-Уул аймаг, ДУБСХ
А.Амармэнд
3 Сарны Танго     
УБ хот, МУИС Б.Батжаргал

 

Хосын тэмцээнүүд

Хүүхэд-1 нас E ангилал 6 бүжиг

Байр  Хос Клуб  Дасгалжуулагч
1 Азжаргал – Ану Свэй А.Амармэнд
2  Мөнгөнцоож – Хүслэн Свэй А.Амармэнд
3 Золбоот – Мөнхзолбоо Шидэт бүжиг С.Ууганбаяр
4 Бадрал-Асуэлла  Гуа Үжин Б.Сэлэнгэ
5 Тэмүжин – Хулан Авъяас Ч.Жаргалсайхан
6  Наранцацралт- Ариунзаяа Свэй А.Амармэнд

Хүүхэд-2 нас D ангилал 8 бүжиг

Байр  Хос Клуб  Дасгалжуулагч
1 Бямба-Очир – Энхчимэг Свэй А.Амармэнд
2 Баасан Ёндон – Солонго Мүүн О.Саранхүү
3 Тэнүүн – Учрал Виктори Д.Ганзориг
4 Ирмүүн – Гоомарал  Гуа Үжин      
Д.Ганцог
5 Багабанди – Хатан Эрдэнэ  
Свэй А.Амармэнд
6 Жаргалсайхан – Тэлмүүн Авъяас Ч.Жаргалсайхан

Өсвөр-1 нас C ангилал Стандарт

Байр  Хос Клуб  Дасгалжуулагч
1 Бадамсэд – Мөнхзолбоо        
Свэй А.Амармэнд
2 Билгүүнтамир – Хулан Свэй А.Амармэнд 
3 Ням-Оргил – Халиун Свэй А.Амармэнд
4 Тэмүүлэн – Халиун  Свэй А.Амармэнд
5 Манлай – Хүслэн Виктори Д.Ганзориг

5

6

Тайванбат – Анужин

Хэрлэн – Нарангуа

Гуа Үжин       

УБ дэнс 

Д.Ганцог

Э.Сэргэлэн

Өсвөр-1 нас C ангилал Латин

Байр Хос Клуб Дасгалжуулагч
1 Бадамсэд – Мөнхзолбоо         Свэй А.Амармэнд
2 Билгүүнтамир – Хулан         Свэй А.Амармэнд
3 Ням-Оргил – Халиун         Свэй А.Амармэнд
4 Тэмүүлэн – Халиун         Свэй А.Амармэнд
5 Манлай – Хүслэн         Виктори Д.Ганзориг
6 Дарамсэнгэ – Болоржаргал         Шавь Оргилсайхан
7 Болорсүх – Азжаргал         Шавь  Оргилсайхан

Өсвөр-2 нас нээлттэй Стандарт

Байр Хос Клуб Дасгалжуулагч
1 Отгонбилэг – Батчимэг Свэй А.Амармэнд
2 Алтанбилэг – Хулан Свэй А.Амармэнд
3 Баасанжав – Анужин Авъяас Ч.Жаргалсайхан
4 Ганбаатар – Цэндмаа Гуа Үжин Д.Ганцог
5 Ёндонжамц – Маргад Авъяас Ч.Жаргалсайхан
6 Бат Ундрал – Хонгорзул     
Гуа Үжин       
Б.Сэлэнгэ
7 Бат-Эрдэнэ – Анужин Мүүн О.Саранхүү


Өсвөр-2 нас нээлттэй Латин

Байр Хос Клуб Дасгалжуулагч
1 Алтанбилэг – Хулан Свэй А.Амармэнд
2 Отгонбилэг – Батчимэг Свэй А.Амармэнд
3 Баасанжав – Анужин Авъяас Ч.Жаргалсайхан
4 Ганбаатар – Цэндмаа
Гуа Үжин       
Д.Ганцог
5 Пүрэвбаяр - Оюунгэрэл      
Авъяас Ч.Жаргалсайхан
6 Бат-Эрдэнэ – Анужин
Мүүн О.Саранхүү


Залуучууд Насанд хүрэгчид нээлттэй Стандарт

Байр  Хос Клуб  Дасгалжуулагч
1 Тэмүүжин- Онондарь Лайн Оф Дэнс А.Мөнгөнхуяг
2 Анхбаяр – Элбэгзаяа  ДУБСХ А.Амармэнд
3 Сүрэнжав – Үзмээ Виктори Д.Ганзориг
4 Анавад – Уянга Виктори Д.Ганзориг
5 Ганбаяр – Тамиртуяа Шидэт бүжиг С.Ууганбаяр
6 Эрдэнэбаяр – Нарангарав  
Гуа Үжин Д.Ганцог


Залуучууд Насанд хүрэгчид нээлттэй Латин

Байр  Хос Клуб  Дасгалжуулагч
1 Содмягмар – Тамир ДУБСХ        
2 Дөлгөөн - Лхагвасүрэн  Виктори Д.Ганзориг
3 Тэмүүжин - Онондарь Лайн Оф Дэнс А.Мөнгөнхуяг
4 Цогтбаяр – Мөнхцэцэг Свэй А.Амармэнд
5 Ганбаяр – Тамиртуяа Шидэт бүжиг С.Ууганбаяр
6 Эрдэнэбаяр – Нарангарав    
Гуа Үжин Д.Ганцог

Тэмцээний нийт дүнгээр буюу "Сарны цом"-ын эзнээр Дархан-Уул аймгийн А.Амармэнд дасгалжуулагчтай "Cвэй" клуб шалгарсан байна. Тэд формейшн хамтлагийн төрөлд нийт 3 алт, 1 мөнгө, хосын төрөлд 6 алт, 5 мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болцгоосон байна. Дархан"Уул аймгийн Свэй клуб нь 3 жил зохион байгуулагдсан сарны цом тэмцээний цомыг 3 дах удаагаа дараалан хүртэж буй нь энэ юм.

МБСХ-ноос 2012 УАШТ-ий явцыг ажиглан 2012 ДБСХ Дэлхийн аварга шалгаруулах формейшн тэмцээнд оролцох эрхийг Стандарт төрөлд 2 хамтлагт, Латин төрөлд 1 хамтлагт олгохоор шийдвэрлэсэн байна.

2012 ДБСХ Дэлхийн аварга шалгаруулах Латин бүжгийн формейшн тэмцээн 2012 оны 12-р сард Германы Бремен хотод болох ба УАШТ-д түрүүлсэн "Стар" хамтлаг ДАШТ-нд оролцох эрхийг олгов. "Стар" хамтлаг бол 2008 оноос хойш УАШ Латин бүжгийн формейшн тэмцээнд тасралтгүй түрүүлсэн бөгөөд энэ жил 5 дахь удаагаа түрүүлж "Дархан аварга" гэдгээ баталлаа. Тэд 2010, 2011 оны ДБСХ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс өрсөлдөж 2 жил дараалан хагас финалд шалгарсан амжилтыг үзүүлсэн юм. 

2012 ДБСХ Дэлхийн аварга шалгаруулах Стандартын бүжгийн формейшн тэмцээн Герман улсын Людвайсбург хотод зохион байгуулагдах ба 2012 УАШТ-д түрүүлсэн "Улаан сарнай" хамтлаг, мөн 2-р байрыг эзэлсэн МУ-ын ХААИС-ын "Хатантуул" хамтлагууд Монгол улсаа төлөөлөн дэлхийн тавцанд өрсөлдөх эрхээ авлаа. ХААИС-ын дэргэдэх "Хатантуул" хамтлаг нь 2010 ДБСХ ДАШ Стандартын бүжгийн формэйшн тэмцээнд оролцож байсан бол "Улаан сарнай" хамтлаг 2011 ДБСХ ДАШ Станлартын бүжгийн формейшн тэмцээний хагас финалд шалгаран 10-р байранд эзэлж байсныг уншигч та санаж байгаа буй за.

"Сарны цом-2012" тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгч Скай трэйдинг ХК өөрсдийн нэрэмжит шилдэг хосоо шалгаруулсан бөгөөд Насанд хүрэгчдийн Нээлттэй Латины тэмцээнд тэргүүлсэн Дархан-Уул аймгийн бүжгийн спортын холбооны хос Содмягмар, Б.Тамир нар энэхүү шагналын эзэд болж 300000 төгрөгийн эрхийн бичгийг гардан авчээ.

Үзсэн: 3149  |   0   5 3
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
00:34:41