Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Бүжгийн спортынхон хөлбөмбөгийн ногоон талбайд

Өчигдөр буюу 2012 оны 05 сарын 20-ны өдөр бүжгийн спортын тамирчид хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт хийлээ. Тэмцээнд "Улаан сарнай", "Стар", "Сарны танго" хамтлагуудын багууд нөхөрсөгөөр өрсөлдсөнөөс "Улаан сарнай" хамтлагийн баг хоёр хожиж, нэг тэнцсэн амжилттайгаар ялагч болсон байна.

Тэмцээний зохион байгуулагчаар бүжгийн спортын багш, дасгалжуулагч А.Амармэнд болон "Улаан сарнай" хамтлагийн бүжигчин Б.Содмягмар нар ажилласан юм байна. Ийнхүү бүжгийн спортын тамирчид маань амралтынхаа нэгэн өдрийг хамт олноороо хөл бөмбөгийн ногоон талбайд халуун дулаан уур амьсгал дунд  өнгөрүүллээ. 

Тэмцээнд ялагч болсон "Улаан сарнай" хамтлагийнханд баяр хүргэхийн ялдамд зохион байгуулагчдад баярлаж талархсанаа илэрхийлье.

Төгсгөлд нь дурдахад бүжгийн спортынхоны спорт өдөрлөгүүд ганц хөлбөмбөгөөр төгсгөл болохгүй бололтой. Учир нь тун удахгүй 2012 oны 5 сарын 27-ны өдөр 10-16 цагийн хооронд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн спорт зааланд бүжгийн спортын клубууд болон хамтлагууд хоорондын сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдох юм байна.

 

Нийт тамирчид, бүжигчиддээ спортын өндөр амжилт хүсье.

 

Б.Үзмээ

Үзсэн: 1926  |   0   1 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!