2012 ДБСХ Дэлхийн аварга шалгаруулах стандартын бүжгийн формейшн тэмцээний дүн гарлаа.
Тэмцээнд манай улсаас оролцсон МУ-ын ХААИС-ийн "Хатантуул" хамтлаг хагас шигшээд шалгарч Унгар, Словакийн хамтлагуудтай оноо тэнцэн 8-11-р байранд, СЭЗДС-ийн "Улаан сарнай" хамтлаг Беларусь, Чех улсын хамтлагуудтай оноо тэнцэн 13-15-р байруудад тус тус орсон байна. Тэмцээний дүнг дэлгэрэнгүйгээр дараах хүснэгтээс харна уу.
Монголчууд ийнхүү 2012 ДБСХ Дэлхийн аварга шалгаруулах стандартын бүжгийн формейшн тэмцээнд 8-р байранд орж урд жилүүдийн амжилтаа урагшлууллаа.
Жич: Хамтлагууд оноо тэнцсэн тохиолдолд хамтлагуудын байрыг жагсаахдаа тухайн хамтлагийн сугалсан гарааны дугаарын дарааллаар байрлуулсан болно.
Шигшээ (Финал):
Байр | Хамтлаг | Улс | Гарааны дугаар |
1 | Braunschweiger TSC A |
Герман | 5 |
2 | 1. TC Ludwigsburg A | Герман | 6 |
3 | Vera Tyumen Latin Team | ОХУ | 15 |
4 | Univers Minsk | Беларусь | 1 |
5 | Olympia Gatchina | ОХУ | 14 |
6 | Step In Time Grootebroek | Нидерланд | 11 |
Хагас шигшээ (хагас финал):
Байр | Хамтлаг | Улс | Гарааны дугаар |
7 | Retro Project Bistrita |
Румын | 13 |
8-11 | Ködmön DSC Miscolc |
Унгар | 7 |
8-11 | Szilver TSE Szentes | Унгар | 8 |
8-11 | Хатантуул | Монгол | 9 |
8-11 | KTS Interklub Bratislava | Словак | 16 |
12 | TK Chvaletice |
Чех | 3 |
Эхний шат:
Байр | Хамтлаг | Улс | Гарааны дугаар |
13-15 | Fortuna Polotsk |
Беларусь | 2 |
13-15 | TKG Hlinsko |
Чех | 4 |
13-15 | Улаан сарнай | Монгол | 10 |
16 | DSV Old Forest |
Нидерланд | 12 |