Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Дэлхийн аваргын "дархан" 10-р байрын эзэн "Стар"-ынхан эх орондоо ирлээ.

ДБСХ Дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн формейшн тэмцээнд эх орноо төлөөлөн "Стар" хамтлаг 3 дахь удаагаа маш амжилттай оролцлоо.

ХБНГУ ын Бремен хотноо ДБСХ Дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн формейшн 15 дахь удаагийн тэмцээн болж тэмцээнд бүжгийн спортын "Moon" клубын "Стар" хамтлаг эх орноо төлөөлөн маш амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Энэ удаагийн тэмцээнд 10 улсын нийт 19 хамтлаг өрсөлдөж "Стар" хамтлаг 10-р байранд орсон нь өмнөх жилүүдийнхээ амжилтыг улам илүүгээр бататган "дархан" хэмээн нэрлэгдэхээр амжилтыг үзүүлж чадсан байна.

Энэ удаагийн тэмцээнд "Стар" хамтлагийн хувьд өмнөх жилүүдийг бодвол хамтлагийн гишүүдээс гадна гэр бүлийнхэн гээд илүү олон хүний бүрэлдэхүүнтэй явснаараа онцлог байжээ. 

Хамтлагийн дасгалжуулагч багш Д.Батсайхантай холбогдон тэмцээний талаар товч сэтгэгдлийг нь сонслоо.

Д.Батсайхан: "Тэмцээн сайхан болж өндөрлөлөө. "Стар" уг тэмцээнд 3 дахь удаагаа амжилттай оролцоод ирлээ. Энэ жилийн тэмцээний шүүлтийн хувьд Голландын, Австрийн шүүгчид өөрийн улсын талд хэт нэг талыг барьж шүүсэн тал ажиглагдсан. Гэсэн ч тэмцээний хөгжөөн дэмжигчид, Германчууд манай хамтлагийг чин сэтгэлээсээ дэмжиж сайхан хүлээн авсан. Тийм ч учраас биднийг 10-р байранд ороход сэтгэл дундуур байх шиг санагдсан. Бид урьдын амжилтаа бататгасан нь сайхан ч энэ амжилтаар бүх зүйлээ зогсоохгүй улам эцсийг нь үзнэ ээ. "

 

Ийнхүү эх орноо төлөөлөн дэлхийн олон орны хамтлагуудтай өрсөлдөн эх орныхоо нэрийг гаргаад ирсэн "Стар" хамтлагийнхандаа чин сэтгэлийн халуун баярыг хүргээд та бүхний гаргасан хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, хүчин чармайлтыг тань бахдан бахархаж байгаагаа илэрхийлье. 

 

Б.Үзмээ

 

Үзсэн: 10155  |   0   8 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
01:49:41